Page 21 - Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
P. 21

Хэнтий аймгийн боом өвчний  голомтын судалгаа


                     Хавтан угаалгын тоо

                     Урвалын температур

                      Урвалжуудын температур
                     Урвал унших шүүлтүүрийн гэрлийн долгионы урт

                     Арга  зүй:  Өвөрмөц  ба  мэдрэг  чанартай  уургийн  эсрэгтөрөгчийг  ФХЭБУ
                     (Фермент холбоот эсрэг биемийн урвал)-ын хавтанд мөрийн дагуу  1:2, 1:4, 1:8,

                     1:16, 1:32, 1:64, 1:128, 1:256 гэх мэтээр шатарчлан таньцлаж стандарт ФХЭБУ
                     (Фермент холбоот эсрэг биемийн урвал)-ын зааврын дагуу урвалыг тавьсан.

                     Урвал тавих арга: Урвалын хавтангийн 1-р баганд бэхлэгч буфер хийж  энэ нь
                                                                                                         о
                     эсрэгтөрөгчийн бланк болно. Бусад үүрэнд шингэлсэн эсрэгтөрөгч хийж 4 С, 24
                     цаг байлгав. Үүнийг coating хийх буюу хавтант эсрэгтөрөгч бэхлэгдэх шат гэнэ.

                     Угаагч  буферээр  3  удаа  угаана.  (200мкл/  үүр  бүрт)    Энэ  нь  урвалын  хавтанд
                     бэхлэгдэж  чадаагүй    эсрэгтөрөгчийг  угаан  зайлуулж  буй  хэрэг  юм.  3%-ийн

                                                               0
                     хуурай сүүтэй PBST-гээр блоклож, 37 С 1 цаг байлгав. (100мкл/ үүр бүрт) Энэ нь
                     блокинг хийх гэнэ. Угаагч буферээр 3 удаа угаана. (200мкл/ үүр бүрт) 0.3%-ийн
                     хуурай  сүүтэй  PBST-гээр  эерэг  болон сөрөг    ийлдсийг  1:2,  1:4,  1:8,  1:16,  1:32,

                     1:64,  1:128,  1:256,  шингэлээд,  өрөөний  температурт  дахин  1  цаг  байлгав.
                     (100мкл/  үүр  бүрт)  Угаагч    буферээр  3  удаа  угаана  (200мкл/  үүр    бүрт)  0.3%

                     хуурай  сүүтэй  PBST-гээр  конъюгатыг  үхрийн  IgG    (Sigma  anti-bovine  serum

                     HRPO  conjugated  шингэлээд    (1:10.000)    өрөөний  температур  1  цаг  байлгана.
                     (100мкл/ үүр  бүрт) Угаагч буферээр 3 удаа угаана. ( 200мкл /үүр бүрт ) Өнгө

                     олгогч    Субстрат  (BD  OptEIA    TMB  substrate  reagent  set  )    нэмэн  дахин  25-30
                               0
                     минут 37 С-д байлгана.  (50мкл/үүр бүрт) Зогсоогч уусмал болох 1М-ийн H 2SO 4
                     нэмээд  урвалыг  зогсооно.  (50мкл/  үүр  бүрт)    ФХЭБУ-ын  хавтан  уншигчийн
                     OD450 нм-т уншуулан үр дүнг гаргав.



                                               3.3.    Нян судлалын шинжилгээ

                     Хэрэглэгдэхүүн:  Бид судалгаандаа  Хэнтий  аймгийн  Батширээт , Баянхутаг,
                     Дэлгэрхаан  сумын  нутагт  боом  өвчнөөр  хорогдсон    малаас  гаргасан  авсан

                     өсгөвөрийн  өсгөвөржилт,  ургалтын  хэв  шинж,  хэлбэр  дүрс,  будагдалтыг

                     шалгахдаа,  мах  пептоны  шөл  (МПШ),  мах  пептоны  агар  (МПА),  цустай  агар,
                     бикарбонаттай тэжээлт орчин, хагас шингэн орчин, антибиотиктой диск, грамын

                     будаг, Гимзийн  будаг зэргийг  ашигласан.




                     Очирбатын Хурцбаатар                                                                                                                 17
   16   17   18   19   20   21   22   23   24   25   26