Page 14 - Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
P. 14
Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
2.9. Ұвчний шинж тэмдэг
Өвчний нууц үе нь 1-2 хоног боловч заримдаа 6-7 хоног үргэлжилж болно.
Боом өвчний далд үе нь зөвхөн малын төрлөөс хамаарч янз бүр байх биш
малын бие махбодын эсэргүүцэл, орчин ахуйгаас шалтгаалж харилцан адилгүй
байна. Боом өвчнийг хэлбэрийн хувьд хэсэг газрын (арьсны, гүйлсэн
булчирхайн, уушгины) үжилт, хэв шинжит бус, явцаар нь цочмог, цочмогдуу,
архаг, хээл хаялтын гэж үздэг байна [1,2,10,11]. Боом өвчин хивэгч мал,
амьтанд болон адуунд ихэвчлэн үхжилт хэлбэрээр, цахилгаан болон цочмог
явцтайгаар илэрдэг байна. Гахайд голдуу хэв шинжит бус хэлбэрээр илрэх
бөгөөд ихэвчлэн архаг явцтай байна. Цахилгаан явцтай үед өвчилсөн мал,
амьтанд эмнэл зүйн тодорхой шинж тэмдэг илрэлгүйгээр гэнэт үхнэ. Цочмог
0
явцтай үед биеийн халуун 41-42 С хүрч чичрэх, тэжээл усандаа дургүй болох,
салст бүрхүүл цайх, амаа ангайх, хэлээ унжуулах байдал илэрнэ. Саалийн үнээ
сүү татарч, хээлтэй мал хээл хаяж болно. Адуунд дэлүүдэх шинж тэмдэг илрэх
бөгөөд цустай чацга алдаж цусаар шээнэ. Үхэх үед ам, хамар, хошногоноос
цустай юмуу цусархаг шингэн гоожно. Цочмогдуу явцтай үед цочмог явцтай
үед илрэх шинж тэмдэг ажиглагдах ба ялгаа нь шинж тэмдгийн илрэх хугацаа
урт байна. Архаг явцын үед 2 сар гаруй үргэлжлэх бөгөөд адуу болон хивэгч
мал, амьтны биеийн халуун бага зэрэг нэмэгдэх маш их эцэж турах, байнга
чацга алдах шинж тэмдэг илэрнэ. Гахайд хүзүү орчмын тунгалгийн зангилаа
үрэвссэнээс тэр орчимд хаван үүсэх бөгөөд удалгүй арилж эдгэрсэн мэт болно.
Энэ нь нядалгааны дараах үзлэгээр илэрдэг. Хэв шинжит бус явц нь нилээд
түгээмэл тохиолддог гэж судлаачид үздэг бөгөөд мах болон дайвар
бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд өвчин үүсгэгч илэрдэг байна. Арьсны хэлбэр
буюу хатиг хэлбэр нь бие даасан буюу үжилтэй хавсарч цочмог юмуу
цочмогдуу явцтай илэрнэ. Хатиг нь биеийн янз бүрийн хэсэг дээр гарна. Халуун
эмзэглэлтэй хатуу хаван үүснэ. Хавангийн гол нь хар өнгөтэй байх ба богино
хугацаанд үхжиж яршина. Биеийн халуун бага зэрэг нэмэгдэнэ. Гүйлсэн
булчирхайн хэлбэр нь архаг явцтай байдаг. Биеийн халуун нэмэгдэхгүй,
ихэвчлэн эрүүний доорхи, залгиур арын болон хүзүүний орчимд хаван үүснэ.
Гэдэсний хэлбэр нь тэжээл боловсруулах үйл ажиллагаа алдагдах байдлаар
илэрнэ.
Очирбатын Хурцбаатар 10