Page 11 - Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
P. 11
Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
2.2. Үүсгэгчийн онцлог шинж чанар
Боом өвчин нь Eubacterialis-ийн бүлэг, Bacillaceae-ийн язгуур, Bacillus-ийн
төрөл ба дэд төрөлд хамаарагдах B. anthracis зүйлийн бактериар үүсгэгддэг.
B. anthracis нь грам эерэг, гинжилсэн, хөдөлгөөнгүй, эсийн урт 3 мкм-ээс их,
үрэнцэр нь төвдөө байрлалтай савханцар юм. [1, 3, 5, 6, 10]. B. anthracis нь
0
амьд бие махбодийн дотор бүрээс үүсгэж, 12-42 дулаан хүчилтөрөгчтэй орчинд
спорждог болох нь түүний онцлог шинж юм.
2.3. B. anthracis-ийн биохимийн идэвх
B. anthracis нь нүүрс усыг хий үүсгэлгүй, зөвхөн хүчил үүсгэн задалдаг
биохимийн идэвхийн хувьд харьцангуй сулавтар нян юм. B. anthracis нь глюкоз,
трегалоз, сахароз, мальтоз, декстрин, цардуул, глицерин, салициныг задлана.
Арабиноз, галактоз, дульцит, лактоз, манноз, рамноз, раффиноз, инулин,
маннит, инозитыг задлахгүй. [1, 3, 5, 6, 10] B. anthracis-ийг бусад сапрофит
бациллуудаас ялгаварлан оношлоход пенициллинд мэдрэг чанарыг
тодорхойлох нь чухал байдаг байна. Олон улсын амьтны эрүүл мэндийн
байгууллагын 1996 онд гаргасан “Оношлогооны арга болон вакцины стандартын
гарын авлагад” пенициллинд мэдрэг чанарыг сувдан хэлхээний аргаас гадна 10
нэгж пенициллин бүхий цаасан зээрэнцэгийг ашиглан тодорхойлж болно гэж
заасан байдаг [1, 3, 5, 6, 10].
2.4. Бүрээс
B. аnthracis нь бусад сапрофит бациллуудаас ялгагдах нэг үндсэн шинж
нь бүрээс үүсгэх бөгөөд in-vivo орчин болон ихээхэн уураг бүхий тэжээлт орчинд
үүснэ. Бүрээс нь хэд хэдэн давхаргаас бүрдэх бөгөөд доторхи хэсэг нь хүчиллэг
полисахарид, дунд хэсэг нь пептид ба полипептидээс бүрддэг байна. Бүрээсийн
гадна давхаргын мукапептид нь эсийн бүрхүүлээс бүтцээрээ ялгаатай байдаг
байна. Бүрээс нь мал, амьтны дархлааны тогтолцоонд өртөхөөс хамгаалах
үхжил үүсгэх зэрэг эмгэгийн явцад дэмжлэг үзүүлэхийн дээр хамгийн гол нь
залгиур эсийн үйл ажиллагааг саатуулдаг онцлогтой бөгөөд нянг малын бие
махбодийн эсэд бэхлэгдэхэд тусалдаг байна. Бүрээс нь B.anthracis-ийн хоруу
чанарыг тодорхойлдог гол хүчин зүйл бөгөөд бүрээсгүй савханцарууд энэ
чанараа алдсан байдаг байна. [1,4,19,]
Очирбатын Хурцбаатар 7