Page 6 - Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
P. 6
Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ОРШИЛ
1.1. Судалгааны үндэслэл
Боом нь өвчтэй мал, амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот
халдварт өвчин юм. Хүний тунгалагийн зангилаа, тунгалагийн судлыг гэмтээж
хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг бол мал амьтад цочмог явцтай,
ихэвчлэн үхжил хэлбэрээр өвчилдөг байна [1,2,10].
Мал эмнэлгийн албаны тоо бүртгэл, судлаачдын мэдээ мэдээлэл зэргээс
үзэхэд манай төр засаг, мал эмнэлгийн байгууллагаас малын боом өвчинтэй
тэмцэх, сэргийлэх арга хэмжээг 1940-1990 оны хооронд эрчимтэй хэрэгжүүлж, уг
өвчин гардаг нутгийн бүх малыг вакцинжуулалтанд хамруулдаг байсны дүнд
боом өвчний гаралт бага байсан байна [1, 5, 6].
Энэхүү өвчнийг үүсгэгч B. anthracis-ийг биотерроризмын зорилгоор ашиглаж
болзошгүй учраас CDC-ийн хүнийг үхэлд хүргэх хөнөөлт нянгийн “А” ангилалд
багтаадаг бөгөөд биологийн зэвсэг хэлбэрээр дэлхийн I дайны үед малд
туршсан, дэлхийн 2-р дайны үед олзлогдсон хүн дээр туршиж биологийн зэвсэг
болгон ашиглаж байсан тохиолдлууд дэлхийн түүхэнд бичигдэн үлджээ. Үүнээс
гадна лабораторийн омог, өсгөвөр алдагдаж хүн өвчилж нас барж байсан
баримтууд дэлгэгдсэн байдаг. Жишээ нь: ЗХУ-ын цэргийн эрдэм шинжилгээний
лабораториос B. anthracis-ийн өсгөвөр алдагдаж 79 хүн уушигны хэлбэрийн
боомоор өвчилж 68 хүн нас барсан байна [1,2].
Биотерроризмын зорилгоор хэрэглэх аюул занал одоо ч арилаагүй байна.
2001 онд АНУ-д боом өвчин үүсгэгчийн үрэнцэр бүхий нунтаг шуудангаар
илгээсэн дугтуйнаас тархаж 22 хүн уушигны болон арьсны хэлбэрийн боомоор
өвчилж 5 хүн нас барсан байна [1].
ДЭМБ-ын судалгаанаас үзэхэд B.antrhracis-ийг биотерроризмын зорилгоор
ашиглахад 100 кг үрэнцэр нь АНУ-ын Вашингтоны дайтай хотод тархах
боломжтойн дээр цаг агаарын нөхцөлөөс хамаарч 130000-3 сая хүнийг үхүүлэх
аюултай бөгөөд өвчилсөн 100 мянга хүн тутамд 26.2 тэрбум америк долларын
эмчилгээний зардал гарна гэсэн тооцоо байна [1].
Өндөр хөгжилтэй олон оронд боом өвчин болон түүний үүсгэгчийг ялган
таних оношлогооны олон дэвшилтэт аргуудыг боловсруулан нэвтрүүлж
байгаагийн дээр хамгаалах чанар өндөртэй вакцин, эмчилгээний ийлдэс, төрөл
Очирбатын Хурцбаатар 2