Page 8 - Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
P. 8
Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
1.2. Судалгааны ажлын зорилго, зорилт
Хэнтий аймгийн боомын голомтын судалгаа хийж боомын голомтыг үнэлэх нь
судалгааны ажлын гол зорилго бөгөөд дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно.
Хэнтий аймагт гарсан боом өвчний гаралтын мэдээлэл цуглуулах, голомтын
зураглал гаргах, дүн шинжилгээ хийх, голомтын зэрэглэлийг тогтоох,
Голомт бүхий газар нутгийн үхрийн ийлдсэнд B. anthracis-ийн эсрэг байгалийн
эсрэгбиемийг шууд бус ФХЭБУ-аар илрүүлж боомын голомтын зэрэглэлийг
тодорхойлох,
Голомт бүхий нутагт боомын халдвараар үхсэн малаас гарган авсан
B. anthracis-ийн өсгөвөрийн хэлбэр зүйг тодорхойлж, ПГУ-аар
баталгаажуулах зорилтуудыг тавьж ажиллалаа.
1.3. Судалгаа явуулах газар
Мал Эмнэлгийн Хүрээлэн - Халдварт өвчин, дархлаа судлалын лаборатори
Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори
Хэнтий аймгийн ХХААГазрын Мал эмнэлгийн хэлтэс
Зоонозын өвчин судлалын үндэсний төв
1.4. Судалгааны ажлын дүнг хэлэлцүүлсэн байдал
1. “ Боомын голомт бүхий үхрийн ийлдсэнд В.anthracis-ийн рекомбинант
РА-ийн эсрэг, эсрэгбием илрүүлсэн дүн” Мал эмнэлэг, биотехнологийн
сургуулийн магистрант, докторантын шилдэг илтгэл шалгаруулах
эрдэм шинжилгээний бага хурал 2013 он
2. “Detection of natully acuqired antibody to B.anthracis protective antigen in
numan and cattle serum of Mongolia” One health summit 2013 Davos,
Switzerland
3. “Research of distribution anthrax which registered in Knentii province”
ОХУ, Улаан-үүд хот 2014 он
4. “ Боомын голомтын судалгаа” Мал эмнэлэг, биоттехнологийн
сургуулийн магистрант, докторантын шилдэг илтгэл шалгаруулах
эрдэм шинжилгээний бага хурал 2015 он
Очирбатын Хурцбаатар 4