Page 7 - Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
P. 7
Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
бүрийн антибиотик, халдваргүйжүүлэх бодисуудыг өргөн хэрэглэж уг өвчний
халдварлалт тархалтын хүрээг улам багасган хязгаарлалд оруулсаар байна.
Шинжлэх ухаан, техникийн шинэ ололт нээлтүүдийг өөрийн орны нөхцөлд авч
хэрэглэн боом өвчнийг богино хугацаанд найдвартай оношлох, түүнээс
сэргийлэх арга хэмжээг оновчтой хэрэгжүүлснээр мал аж ахуйн гаралтай
бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдэх хүнсний аюулгүй байдлыг хангах,
хүн амын эрүүл амьдрах орчин бүрдэх юм.
Монгол улсад боомын хүний өвчлөлийн тохиолдлыг 1964 оноос албан ѐсоор
бүртгэж эхэлснээс хойш хүний 296 тохиолдол бүртгэгдсэн ба түүнээс 238
тохиолдол нь сүүлийн 15 жилд бүртгэгдэж энэ өвчний гаралт болон нас баралт
нэмэгдсээр байна. Сүүлийн 10 жилийн хүний боомын өвчлөлийн 77 хувь нь мал
амьтнаас, 3.7 хувь нь малын гаралтай бүтээгдэхүүнээс, 12.5 хувь нь хөрснөөс,
5.9 хувь нь тодорхойгүй хүчин зүйлийн нөлөөнөөс болж гарсан болохыг
тогтоосон мэдээ байна.
Өвчний гаралтын тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаатай холбоотойгоор
өвчин гарсан үед хорио цээр тогтоох, өвчин дэгдсэн газар нутгийн мал амьтдыг
вакцинжуулах, эмчлэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ариутгал
халдваргүйжүүлэлт зэрэгт их хэмжээний зардал гардаг нь улс орны эдийн
засагт ихээхэн хохирол учруулсаар байна [1,5]. Нөгөө талаас мал, амьтны боом
өвчний голомтын нарийвчилсан зураглал байхгүй, энэ өвчнөөр эндемик бүс
нутгийн голомтын байршил зүйн нарийвчилсан зураглал өнөө болтол
хийгдээгүй байна [1].
Иймээс боомын голомтын судалгаа хийснээр боомын голомтын мэдээллийн
сан болон голомтын байршлын зураглал гарч уг өвчнөөс урьдчилан сэргийлэх,
тэмцэхэд чухал ач холбогдолтой юм.
Очирбатын Хурцбаатар 3