Page 10 - Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
P. 10

Хэнтий аймгийн боом өвчний  голомтын судалгаа



                                                   ХОЁРДУГААР БҮЛЭГ.


                                                     ХЭВЛЭЛИЙН ТОЙМ


                                                  2.1.     Судлагдсан байдал

                        Боом өвчин нь дээр үеэс илэрч мэдэгдсэн өвчин юм. Тэр үед боом өвчнийг
                     төсөөтэй  болон  бусад  өвчнөөс  ялгаж  таньж  чадахгүй  байсан  учраас  мал,

                     амьтад сүйрч байснаас барахгүй хүн маш олноор үхэж байжээ [3]. Эрт дээр үед
                     боом  өвчнийг  Египетийн  алах  арван  ялын  нэг,  Персийн  гал  зэргээр  нэрлэж

                     байжээ. 1158 онд Теврын ном сударт ан амьтны тахал гэж мөн бичиж байжээ.

                     Эдгээр  нэршлээс  үзэхэд  боом  өвчний  халдварын  байдал  ямар  байсан  нь
                     тодорхой байна [3,17]. Боом өвчний үүсгэгчийг анх 1850 онд Германы судлаач

                     Ф. Лоллендер Францын судлаач К. Давен, Рейе нар боомын үүсгэгчийг тус тус

                     илрүүлсэн  байна.  К.  Давен  1863  онд  боом  нь  бактериар  үүсгэгддэг  гэдгийг
                     баталснаар  боомын  үүсгэгчийг  нээсэн  албан  ѐсны  хугацааг  1863  он  гэж  үздэг

                     [1,3]. Р. Кох 1876 онд боомын үүсгэгчийн цэвэр өсгөврийг анх ялган авч ургал
                     хэлбэрээс  спор  хэлбэрт  шилждэг  болохыг  тогтоосон  бол  Ф.  Кон  мөн  онд  энэ

                     нянг B. anthracis гэж нэрлэжээ [13,17]. Манай оронд энэ өвчин нь дээр үеэс гарч
                     байсныг  гэрчлэх  архивын  материал  нилээд  байдаг.  Тухайлбал  1808  онд  Зүүн

                     Харуулын  цэргийн  жанжингаас  Цэцэнхан  аймгийн  захирагчид  ирүүлсэн  бичигт

                     хүн, мал боомоор ихээхэн өвчилж үхсэн учраас тусламж гуйсан мэдээ баримт
                     үлдсэн  байна  [1].  Манай  орны  судлаачдаас  Х.  Аюурзана  “B.anthracis-д

                     антагонтист  үйлчилгээтэй  нян  болон  антибиотикийн  үзүүлэх  нөлөө”  нэртэй
                     сэдвээр  1956  онд  мал  эмнэлгийн  ухааны  докторын  зэрэг  хамгаалсан.  Н.

                     Батсуурь  “Монгол  дахь  бактерит  зарим  зооноз  өвчний  тархалт,  эрсдэлийн
                     түвшингийн  судалгаа”  сэдэвт  эрдэм  шинжилгээний  ажил  гүйцэтгэхдээ  малын

                     боом өвчний эпизоотологийн талаар нилээд өргөн хүрээтэй судалгаа явуулсан

                     байдаг. Малын гавьяат эмч Ш. Цэрэндорж 2005 онд “Малын боомын үүсгэгчийг
                     судалж, голомтыг зогсоох оновчтой арга боловсруулсан дүн” сэдвээр докторын

                     зэрэг хамгаалсан байна.











                     Очирбатын Хурцбаатар                                                                                                                  6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15