Page 9 - Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
P. 9
Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
5. “B.anthracis-н байгалийн эсрэгбием илрүүлсэн нь ” Хөдөө аж ахуйн
шинжлэх ухаан” 2015 он
6. “ Нутгийн малаас гаргаж авсан боом өвчний үүсгэгчийн шинж чанар”
Мал эмнэлгийн хүрээлэнгийн залуу судлаачдын семинар 2015 он
1.5. Бүтээлийн хэмжээ, бүтэц
Мал эмнэлгийн магистрийн зэрэг горилсон энэхүү бүтээл нь оршил,
хэвлэлийн тойм, материал арга зүй, өөрийн хийсэн судалгаа, ерөнхий шүүн
хэлэлцэхүй ба дүгнэлт гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд Монгол хэл дээр
бичигдсэн болно. Судалгаа шинжилгээний үр дүнгийн хүснэгт-4, зураг-16,
ишлэл-20 хийсэн нэрийн жагсаалт нийт 47 хуудсанд багтаан бичив.
1.6. Судалгааны ажлын шинэлэг тал
Хэнтий аймагт тэмдэглэгдсэн боомын голомт, өвчилсөн малын 1950-2013
оны нийт 64 жилийн мэдээг нэгтгэж дүн шинжилгээ хийж, голомтын зураглалыг
шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж, нутгийн өсгөврийн шинж чанарыг
нарийвчлан судалж, шууд бус ФХЭБУ-аар (фермент холбоот эсрэгбиемийн
урвал) голомтын идэвхийг тодорхойлох боломжийг туршсан нь ажлын шинэлэг
тал юм.
Очирбатын Хурцбаатар 5