Page 12 - Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
P. 12

Хэнтий аймгийн боом өвчний  голомтын судалгаа



                                                         2.5.    Үрэнцэр
                             B.  аnthracis  нь  үрэнцэр  (спор)  үүсгэдэг  бөгөөд  энэ  нь  гадаад  орчны

                     тааламжгүй  нөхцөлд  түүнийг  хамгаалахад  чухал  үүрэг  гүйцэтгэнэ.  Үрэнцэр
                     бүхий савханцар нь гадаад орчинд удаан хугацаагаар хоруу чанараа хадгалан

                     амьдрах  ба  эх  эсийнхээ  удамшлын  мэдээллийг  бүрэн  хадгалж,  дараа  үедээ

                     дамжуулна.  Үрэнцэр  нь  уургаар  сул,  саармаг,  сул  шүлтлэг  орчинд  үүснэ.  Мөн
                     физиологийн  уусмал,  нэрмэл  ус  болон  бэхжүүлээгүй  түрхцэнд  үүсч  болно.

                     Үрэнцэр үүсэлт нь цэвэр хүчилтөрөгч бүхий орчинд агаарын хүчилтөрөгч бүхий
                     орчноос илүү хурдан явагдана. Үрэнцэр нь уургаар баялаг тэжээлт орчин, мал

                     амьтны  бие  махбодь,  задлаагүй  хүүрэнд    үүсдэггүй  онцлогтой.  Мал,  амьтны

                     хүүрийг задалмагц үрэнцэр үүснэ.  B. аnthracis-ийн нэг савханцарт нэг үрэнцэр
                     үүсэх бөгөөд үрэнцэр нь эсийн төвд байрлана [1, 3, 4,8].


                                             2.6.    B. anthracis-ийн хоруу чанар

                        АНУ,  Английн  эрдэмтэд  ба  раг  нэг  зэрэг  1969  онд  B.  anthracis-аас  гурван
                     төрлийн хор ялган авсан тухай мэдээлэл нийтлүүлсэн байна. Английн эрдэмтэд

                     эдгээрийг I, II, III хүчин зүйл гэж нэрлэсэн бол АНУ-ын эрдэмтэд  EF (хавангийн
                     хүчин зүйл), PA (хамгаалалтын эсрэгтөрөгч), LF (үхлийн хүчин зүйл) гэж тус тус

                     нэрлэсэн  байна  [1,17  ].  Хамгаалах  эсрэгтөрөгч  гэж  нэрлэгдэх  уураг  нь  83  kDa

                     масстай бөгөөд боомын вакцины хамгаалах хүчин зүйлийн гол хэсэг нь болдог
                     учраас хамгаалах эсрэгтөрөгч гэж нэрлэгдсэн байна. Хамгаалалтын эсрэгтөрөгч

                     нь  хавангийн  хүчин  зүйл  гэж  нэрлэгдэх  89  kDa  масстай  уурагтай  холбогдож
                     хавангийн  хор  үүсгэдэг  бол  үхлийн  хүчин  зүйл  гэж  нэрлэгдэх  90  kDa  масстай

                     уурагтай нэгдэж үхлийн хор үүсгэнэ [1,12,13,14].


                                           2.7.     B. anthracis-ийн  молекул бүтэц
                             Хоруу  чанар  бүхий  B.  anthracis  нь  pX01,  pX02  гэсэн  2  плазмид  агуулж

                     байдаг  байна.    Бүтцийн  хор  нийлэгжүүлэхэд  оролцдог  114  мегадальтон бүхий

                     плазмидыг  анх  илрүүлсэн  бөгөөд  үүнийгээ  pX01  гэж  нэрлэжээ.  Энэ  pX01
                     плазмидыг  Штернийн  омгоос  ялгасан  бөгөөд  181654  нуклеотидоос  бүрдсэн,

                     бүтцийн  хорын  pagA,  lef,  cya  генийг  агуулж  байдаг  байна  Бүрээсийн
                     нийлэгжилттэй  холбоотой  pX02  плазмидыг  Пастерийн  омгоос  гаргасан  бөгөөд

                     60 мегадальтон бүхий плазмид байна гэж мэдээлжээ [1,8,12]. Энэ плазмид нь
                     96231 нуклеотидоос бүрдсэн ба бүрээсийн нийлэгжилт, задралыг нөхцөлдүүлэгч




                     Очирбатын Хурцбаатар                                                                                                                  8
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17