Page 45 - Хараа, Ерөө голын сав газарт баруун нилийн халуурал үүсгэгчийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлсон дүн
P. 45

Дөрөвдүгээр бүлэг. ШҮҮН ХЭЛЭЛЦЭХҮЙ


                        Дэлхийн  эрүүл  мэндийн  байгууллага  (ДЭМБ),  Дэлхийн  мал,

                  амьтаны эрүүл мэндийн байгууллага  (ДМАЭМБ)–уудаас 2010 онд

                  Баруун  Нилийн  халуурлыг    өвчнийг  дамжуулагч  шумуулын
                  тархалтын  байдлыг  газрын  зургаар  харуулсан  байдлаас  үзэхэд,

                  тархалт нь манай баруун бүс буюу Ховд аймгийн хилд тулж ирээд
                  зогссон  байгаа  нь  нэг  талаас  уг  өвчин  үүсгэгчийг  дамжуулагч

                  Монголд  гаднаас  орж  ирсэн  байх  магадлалтайг  харуулахын
                  зэрэгцээ  тухайн  өвчний  талаар  манай  улсад  хангалттай

                  судалгааны ажил хийгдээгүйгээс дээрхи олон улсын байгууллагад

                  албан  ёсоор  мэдээлэл  өгөөгүйг  харуулж  байна  (Сугар    С.  нар,
                  2010).

                        Баруун  Нилийн  халуурал  үүсгэгчийн  дамжуулагч  нь  цус
                  сорогч  төрөл  бүрийн  шумуул  бөгөөд  тэдгээрийн  дотор  Culicidae

                  овгийн    Aedes  болон       Culex  төрлийн  Ae.vexans,  Cx.restuans,
                  Cx.p.pipiens, C.tarsalis зүйлийн  шумуулыг  өндөр эрсдэлтэй гэжээ

                  (Miller B.R. нар, 2000; Tiawsirisup S. нар, 2008).

                        Бид  судалгааны  явцад  Хараа  голын  сав  газар  болох  Төв,
                  Дархан-Уул,  Сэлэнгэ  аймгуудийн  сумдаас  3833  шумуулыг

                  зориулалтын  гэрлэн  баригч    төхөөрөмжөөр  барьж,  шумуул

                  хадгалааслах  орчинд  хийж  лаборатори  луу  тээвэрлэж  түлхүүр
                  ашиглан төрөл, зүйлийг тодорхойлсон.

                        Бидний судалгааны дүнгээс үзэхэд, Төв аймгийн Батсүмбэр,
                  Баянчандмань,    сумаас  цуглуулсан  шумуулын  дийлэнх  нь

                  Ae.vexans  (Meigen,  1830)  байсан  бөгөөд  эдгээр  шумуул  БНВ
                  тээдгийг  Tiawsirisup  S.  нар  (2008),  Вектороор  дамждаг  өвчний

                  Олон улсын хяналтын төвийн шавьж судлаач Michael Weissmann

                  (2016) нар өмнө нь мэдээлсэн байдаг.

                                                      39
   40   41   42   43   44   45   46   47   48   49   50