Page 47 - Хараа, Ерөө голын сав газарт баруун нилийн халуурал үүсгэгчийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлсон дүн
P. 47

зүйл  шумуул  илэрсэн  бөгөөд  Cx.p.quiequefasciatus  зүйл    Culex

                  p.pipiens-ийн  нэгэн  адил    БНВ-ийг  дамжуулагдаг  (Shufang  Jiang,
                  2014).

                        Cx.p.quinquefasciatus зүйл шумуул БНХАУ-ын Юуннан мужид

                  элбэг тархсан байна (Wang G. нар, 2012).
                        Бид  энэ  удаагийн  судалгаагаараа  Баруун  Нилийн  халдвар

                  дамжуулагч шумуулыг илрүүлээд зогсохгүй мөн бусад оронд Зика
                  вирусыг  тээдэг  Ae.vexans  болон  Cx.pipiens  quinquefasciatus  зүйл

                  илрүүлсэн  нь  манай  улсын  эрүүл  мэндийн  байгууллага
                  анхааралдаа авах асуудал юм.

                        Цаашид  зөвхөн  Баруун  Нилийн  халуурал  үүсгэгчийг

                  дамжуулагч      төдийгүй      мөн    Зика     вирус,    хумхаа     өвчний
                  дамжуулагчийг  илрүүлэх,  тэдгээрийн  төрөл,  зүйлийг  тогтоох,

                  тандан судалгаа явуулах, ижил шинж тэмдгүүдээр илэрдэг бусад
                  өвчнүүдээс  ялгаварлан  оношлоход  анхаарах  нь  зүйтэй  хэмээн

                  үзэж байна.
                        Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас цуглуулсан Cx.p.pipiens болон

                  Cx.  p.quinquefasciatus  зүйл  шумуулын  дээжинд  Флавивирусийн

                  ДНХ илэрсэн нь  уг зүйл шумуул БНВ-ийг тээгч болдог гэсэн бусад
                  судлаачдын мэдээлэлтэй тохирч  байна.

                        Бид, БНВ-ийн эсрэг биеийг судалгаанд хамрагдсан 2 адуунд

                  (1.35%)  илрүүлж,  Сэлэнгэ  аймгийн  Ерөө  сумын  шумуул
                  Флавивирусээр  халдварласныг  урвуу  транскриптаз  ПГУ-аар

                  баталгаажууллаа.
                         Бидний тандан судалгаанд хамрагдсан Дархан-Уул аймгийн

                  адуу уг үүсгэгчийн халдвараар тайван байгаа ч дээрх бүс нутагт
                  Флавивирус  дамжуулагч  Cx.modestus,  C.restuans,  C.p.pipiens

                  зүйлийн  шумуул  (Л.Пүрэвдулам  нар,  2016)  байгаа  тул  зооноз




                                                      41
   42   43   44   45   46   47   48   49   50   51   52