Page 49 - Хараа, Ерөө голын сав газарт баруун нилийн халуурал үүсгэгчийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлсон дүн
P. 49
ДҮГНЭЛТ
1. Хараа, Ерөө голын сав газрын зарим нутагт Aedes vexans,
Culex restauns, C.p.pipiens, C.p.quinquefasciatus зүйлийн
шумуул илэрч байна:
a. Төв аймгийн Батсүмбэр Баянчандмань суманд Aedes
vexans зүйл;
b. Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сум –
C.restuans, C.p.pipiens зүйл;
c. Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө, Жавхлант сум -
Culex p.pipiens, Culex p.quinquefasciatus зүйлийн
шумуул тус тус илэрч байна;
2. Төв аймгийн Борнуур, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын
тус бүр 1 адуу (бүгд 2)-ны цусны ийлдэсний дээж (1.35 ±
0.95%)-д Баруун нилийн халуурлын үүсгэгчийн эсрэг бие
илэрч байна;
3. Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас цуглуулсан C.p.pipens,
C.p.quinquefasciatus зүйл шумуулын 2 багц дээжинд Баруун
нилийн халуурал үүсгэгчийн ДНХ илэрч байна.
43