Page 46 - Хараа, Ерөө голын сав газарт баруун нилийн халуурал үүсгэгчийг дамжуулагч шумуулын төрөл, зүйлийг тодорхойлсон дүн
P. 46

Ae.vexans  зүйлийн  шумуул  Ази,  Европ,  Хойд  Африк  болон

                  АНУ-д  өргөн  тархсан  ба  БНХАУ-ын  хойд  муж  болох  ӨМӨЗО-ны
                  Найман, Шинжан болон Хайнан, Жунан муж (Wang G. нар, 2012;

                  Li  C.X.  нар,  2014),  БНХАУ  болон  ОХ  У-тай  залгаа  бүс  нутгаар

                  ихээр тархсан нь (Liu Guo-ping нар, 2003) хоёр орны эрдэмтэдийн
                  хийсэн  судалгаанаас  харагдаж  байна.  Иймд  манай  орны  төвийн

                  бүс  нутгаас  илэрсэн    Aedes  vexans  нь  БНХАУ-ын  Шинжанаас
                  нүүдэллэж ирсэн байж болох юм.

                        Дархан-Уул  аймгийн  Хонгор,  Шарын  гол  сумдаас  илэрсэн
                  Cx.restuans  (Theobald,  1901)  болон  Cx.p.pipiens  (Linnaeus,  1758)

                  зүйлийн    шумуул    нь  Америк  тив,  ялангуяа  Хойд  Америкт  өргөн

                  тархаад байгаа БНХ үүсгэгчийг дамжуулагч шумуул (Farajollahi A.,
                  нар  2011;  Harrington  L.C.  нар,  2008;  Liu  Guo-ping  нар,  2003;

                  Michael Weissmann, 2016)  учраас  зооноз болон шавж  судлаачид
                  цаашид  эдгээр  зүйл  шумуулд  анхаарлаа  илүүтэй  хандуулбал

                  зохино.
                         Ялангуяа Cх.p.pipiens зүйлийн шумуул адуу, шувууг БНВ-ээр

                  халдварлуулдаг нь батлагджээ (Farajollahi A., нар 2011).

                        Бидний илрүүлсэн Cx.restuans, Cx.p.pipiens зүйлийн  шумуул
                  нь БНХАУ-ын хойд муж болох ӨМӨЗО-ны Шинжанд ихээр тархсан

                  байдаг ба Шанхай, Гансу мужид цөөн тоотой илэрдэг (Qiang Gao

                  нар, 2016; Wang G. нар, 2012)
                        Хараа,  Ерөө  голын  сав  газрын  зарим  нутагт  бидний

                  илрүүлсэн    Cx.restuans  болон  Cx.p.pipiens    ОХУ-ын  Сибирь,  Алс
                  Дорнодод  бүртгэгдсэн  (Кухарчук,  И.П.,  1980;    Liu  Guo-ping  нар,

                  2003)  нь  эдгээр  бүс  нутгаас  шилжин  нүүдэллэж  Монголд  орж
                  ирсэн байх магадлалтай.

                        Сэлэнгэ     аймгийн     Баянгол,     Ерөө,     Жавхлант      сумаас

                  цуглуулсан  шумуулын      Culex  p.pipiens,  Culex  p.quinquefasciatus

                                                      40
   41   42   43   44   45   46   47   48   49   50   51