Page 30 - Гарын авлага
P. 30
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА
175 дугаар зүйл.Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтныг
урамшуулах
175.1.Ялтан ял эдлүүлэх журмыг зөрчөөгүй, өөрийн зан үйл, хувийн байдлаараа
ял эдлүүлэх ажиллагаанд саад учруулаагүй бол түүнд 1 сард 5 хүртэл хоногийн
шагналын хоног олгож болно.
175.2.Шагналын хоногийг энэ хуулийн 224 дүгээр зүйлд заасан журмын дагуу
олгоно.
176 дугаар зүйл.Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхэд ашиглах тоног
төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага
176.1.Ялтан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхэд ашиглах тоног төхөөрөмжийг
устгасан, гэмтээсэн, эсхүл хэвийн ажиллагааг нь сарниулсан тохиолдолд хуульд заасан
хариуцлага хүлээлгэж, гэм буруутай этгээдээр учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.
---оо0оо---
30