Page 29 - Гарын авлага
P. 29
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА
173.1.4.гамшиг, аюулт үзэгдлийн улмаас шүүхээс тогтоосон газар,
байршилд байх боломжгүй болсон;
173.1.5.шүүхээс хориглоогүй тохиолдолд ажилд орох, сургуульд элсэн
суралцах шалгалтад шүүхээс тогтоосон газар, байршлаас бусад газарт биечлэн оролцох
зайлшгүй шаардлагатай;
173.1.6.хуулиар тогтоосон төрийн байгууллагаас үзүүлж байгаа
үйлчилгээнд хамрагдах /тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох/;
173.1.7.хүндэтгэн үзэх бусад.
173.2.Энэ хуулийн 173.1-д заасан хугацаа дууссан даруйд ялтанд шүүхээс
тогтоосон зорчих эрхэд тавьсан хориглолт, хязгаарлалтыг сэргээн тогтоож, ял эдлүүлэх
ажиллагааг ердийн журмаар үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
173.3.Ялтан шинээр очсон газарт 7 хоногоос дээш хугацаагаар оршин суух
шаардлагатай тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг тухайн газарт нь
үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
174 дүгээр зүйл.Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг
өөрчлөх
174.1.Дараахь тохиолдолд прокурор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн саналыг
үндэслэн ялтны зорчих бүсийг өөрчилж болно:
174.1.1.ялтны гэр бүлийн байдалд өөрчлөлт орсны улмаас шүүхээс анхлан
тогтоосон газарт ял эдлүүлэх боломжгүй болсон;
174.1.2.ялтны санхүүгийн чадавх, гамшиг, аюулт үзэгдлийн улмаас байнга
оршин суугаа газраа өөрчлөх шаардлагатай болсон;
174.1.3.хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ялтан оршин суух газраа өөрчлөх
зорилгоор орон сууц, хашаа байшин худалдан авсан;
174.1.4.ялтны ял шийтгүүлэх үеийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон,
эсхүл өөр байгууллага, хуулийн этгээдэд шилжин ажиллах, шилжин суралцах
шаардлагатай болсон;
174.1.5.дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагад элсэн
суралцах;
174.1.6.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай
тохиолдолд шүүхээс тогтоосон бүсэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах
боломжгүй болсон.
174.2.Ялтан ял эдлэх бүсээ өөрчлүүлэх тухай үндэслэл бүхий хүсэлтийг бичгээр
гаргах бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ялтны хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн санал,
холбогдох материалыг хянаж, 10 хоногийн дотор прокурорт хүргүүлэн шийдвэрлүүлнэ.
29