Page 27 - Гарын авлага
P. 27

ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА


                               168.1.6.тогтоосон журмын дагуу зөөврийн хяналтын төхөөрөмжийг биедээ
                 байнга авч явах, бүрэн бүтэн байдлыг нь хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах,
                 хяналтын төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

                               168.1.7.хувийн бичиг баримтаа биедээ авч явах;

                               168.1.8.ял  эдэлж  дуусмагц  хяналтын  тоног  төхөөрөмжийг  шийдвэр
                 гүйцэтгэгчид бүрэн бүтэн хүлээлгэн өгөх.

                        169 дүгээр зүйл.Хяналтын тоног төхөөрөмжийн зардлыг төлөх
                        169.1.Ялтан  гар,  хөл  болон  биеийн  бусад  хэсэгт  зүүж  ашиглах  хяналтын  тоног
                 төхөөрөмжийн зардлыг хариуцан төлөх үүрэгтэй.

                        170 дугаар зүйл.Зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх журмыг зөрчих, зорчих
                 эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих
                        170.1.Дараахь  тохиолдолд  зорчих  эрхийг  хязгаарлах  ял  эдлүүлэх  журмыг
                 зөрчсөнд тооцно:

                               170.1.1.энэ хуулийн 168.1-д заасан үүргээ биелүүлээгүй;

                               170.1.2.техникийн хяналтын тоног төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн, эсхүл
                 тэдгээрийн хэвийн ажиллагааг сарниулсан;

                               170.1.3.Зөрчлийн  тухай  хуульд  заасан  нийтийн  хэв  журам,  аюулгүй
                 байдлын эсрэг зөрчил үйлдэж, шийтгүүлсэн;
                               170.1.4.техникийн  болон  биечилсэн  хяналтаас  24  цагаас  илүүгүй
                 хугацаагаар санаатайгаар зайлсхийсэн;

                        170.2.Дараахь тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой
                 зөрчсөнд тооцно:

                               170.2.1.энэ хуулийн 168.1-д заасан үүргээ 3 сарын хугацаанд хоёр, түүнээс
                 дээш удаа биелүүлээгүй;

                               170.2.2.гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн;

                               170.2.3.энэ хуулийн 170.1.2, 170.1.4-т заасан зөрчлийг давтан гаргасан;

                               170.2.4.шийдвэр  гүйцэтгэгчийн  хууль  ёсны  шаардлагыг  биелүүлэхээс
                 татгалзсан,  хүч  хэрэглэн  эсэргүүцсэн,  шийдвэр  гүйцэтгэгчийн  амь  нас,  эрүүл  мэндэд
                 хохирол учруулсан, хохирол учруулахаар заналхийлсэн;

                               170.2.5.техникийн, эсхүл биечилсэн хяналтаас 24 цагаас илүү хугацаагаар
                 санаатайгаар зайлсхийсэн.

                        170.3.Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг зөрчсөн
                 ялтанд  дахин  зөрчил  гаргасан  тохиолдолд  хүлээлгэх  хариуцлагын  талаар  сануулж,
                 зөрчлийг давтан гаргахаас урьдчилан сэргийлэх ярилцлага хийж, тэмдэглэл үйлдэнэ.





                                                                 27
   22   23   24   25   26   27   28   29   30   31   32