Page 22 - Гарын авлага
P. 22
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ОНОГДУУЛСАН ШҮҮХИЙН
ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ
153 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрийг хүлээн авах, эрүүгийн шийдвэр
гүйцэтгэх ажиллагааны хэрэг үүсгэх
153.1.Ахлах шийдвэр гүйцэтгэгч хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээдийг
хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн хамт хүлээж авна.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт
оруулсан./
153.2.Ахлах шийдвэр гүйцэтгэгч шүүхийн тогтоол, магадлалыг тоо бүртгэлд
оруулан эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж, ажлын 3
өдрийн дотор тойрог хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид хуваарилж, энэ тухай прокурорт
мэдэгдэнэ.
153.3.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 153.2-т заасан тогтоолыг хүлээн авсан
даруйд ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлэх бөгөөд ялтан тус бүрд эрүүгийн шийдвэр
гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, ялтанд ял эдлүүлэх журам, эрх, үүргийг нь
тайлбарлаж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна.
154 дүгээр зүйл.Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх
154.1.Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь тохиолдолд түдгэлзүүлж,
түдгэлзүүлэх үндэслэл арилмагц үргэлжлүүлэн гүйцэтгэнэ:
154.1.1.шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ялаас бусад хорихоос
өөр төрлийн ялыг хорих ялаар солих тухай саналаа прокурорт гаргасан, эсхүл прокурор
энэ тухай дүгнэлтээ шүүхэд хүргүүлсэн;
22