Page 23 - Гарын авлага
P. 23
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА
154.1.2.ялтан ял эдлүүлэх ажиллагаанаас оргон зайлсан, нас барсан гэж
зарлагдсан, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон;
154.1.3.ял шийтгүүлсэн хуулийн этгээд татан буугдах, эсхүл өөрчлөн
байгуулагдах ажиллагааны үед;
154.1.4.ял шийтгүүлсэн хуулийн этгээдэд холбогдуулан дампуурлын хэрэг
үүсгэсэн;
154.1.5.нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан хөдөлмөрийн
чадвараа түр хугацаагаар алдсаныг нотлох эмч нарын комиссын дүгнэлт гарсан;
154.1.6.нийтэд тустай ажил хийх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн
ялтан жирэмсэлсэн бол төрөхөөс өмнөх 60 хоног, төрснөөс хойш 1 жил хүртэл
хугацаагаар;
154.1.7.гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас ял эдлүүлэх боломжгүй
болсон;
154.1.8.нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн ялтны гэр бүлийн
хөдөлмөрийн чадвартай ганц хүн нь хүндээр өвчилсөн, эсхүл бусад хүндэтгэх
шалтгаанаар ял эдлүүлэх боломжгүй бол 3 сар хүртэл хугацаагаар;
154.1.9.зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан байнга оршин
суугаа газраас бусад газарт 3 сараас дээш хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ
авах шаардлагатай болсон.
154.2.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 154.1-д заасан үндэслэл тогтоогдсон
тохиолдолд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх саналаа ахлах
шийдвэр гүйцэтгэгчээр хянуулан 5 хоногийн дотор хувийн хэргийн хамт прокурорт
хүргүүлнэ.
154.3.Прокурор энэ хуулийн 154.2-т заасан шийдвэр гүйцэтгэгчийн саналыг хүлээн
авмагц түдгэлзүүлэх үндэслэлийг хянаж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг
түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэж, тогтоол гаргана.
154.4.Энэ хуулийн 154.1.8-д заасан эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг
түдгэлзүүлэх үндэслэл арилаагүй тохиолдолд дахин нэг удаа 3 сар хүртэл хугацаагаар
сунгах эсэхийг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн прокурор шийдвэрлэнэ.
154.5.Энэ хуулийн 154.1.1-д заасан нь зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн
ялтанд хамаарахгүй.
154.6.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 154.1-д заасан үндэслэл арилсан
тохиолдолд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх саналаа ахлах шийдвэр
гүйцэтгэгчээр хянуулан 3 хоногийн дотор хувийн хэргийн хамт прокурорт хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
23