Page 26 - Гарын авлага
P. 26
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА
159.2.Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих тоног
төхөөрөмжийн жагсаалт, тэдгээрийг ашиглах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн
Засгийн газрын гишүүн батална.
159.3.Ялтан хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны талаархи гомдлоо
шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах албан тушаалтан, эсхүл прокурорт
гаргана.
159.4.Энэ хуулийн 159.3-т заасан гомдлыг хүлээн авсан албан тушаалтан хууль
тогтоомжид заасан хугацаанд хянан шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.
АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ
ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ОНОГДУУЛСАН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ
ГҮЙЦЭТГЭХ
167 дугаар зүйл.Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн
шийдвэрийг гүйцэтгэх
167.1.Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга
оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар
шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон
биечлэн хяналт тавина.
167.2.Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн
хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно.
167.3.Шийдвэр гүйцэтгэгч ялтанд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл,
журам, хяналтын техник, хэрэгслийг ашиглах, арчлах заавар, журам, ял эдлэх нөхцөл,
журмыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага, авах арга хэмжээний талаар
тайлбарлаж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна.
168 дугаар зүйл.Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны үүрэг
168.1.Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан дараахь үүрэгтэй:
168.1.1.шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэх;
168.1.2.шийдвэр гүйцэтгэгч, техникийн ажилтны хууль ёсны шаардлагыг
биелүүлэх;
168.1.3.шүүхээс тогтоосон зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх;
168.1.4.шийдвэр гүйцэтгэгчид урьдчилан мэдэгдэхгүйгээр оршин суугаа
газар, ажлын байраа өөрчлөхгүй байх;
168.1.5.шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэр
гүйцэтгэх байгууллагад ирэх, ял эдлүүлэхтэй холбогдсон асуудлаар амаар болон
бичгээр тайлбар гаргах;
26