Page 24 - Гарын авлага
P. 24
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБА
154.7.Прокурор энэ хуулийн 154.6-д заасан шийдвэр гүйцэтгэгчийн саналыг
хүлээн авмагц сэргээх үндэслэлийг хянаж, 3 хоногийн дотор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх
ажиллагааг сэргээх эсэхийг шийдвэрлэж тогтоол гаргана.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
155 дугаар зүйл.Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох
155.1.Шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх
ажиллагааг дуусгавар болсонд тооцож, хэргийг хаана:
155.1.1.ялтан шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялыг бүрэн эдэлж дууссан;
155.1.2.ялтныг өвчний учир хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн;
155.1.3.шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялыг өөр төрлийн ял,
албадлагын арга хэмжээгээр солих тухай шүүхийн шийдвэр гарсан;
155.1.4.ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон;
155.1.5.ялтанд өршөөл, уучлал үзүүлсэн;
155.1.6.ялтан нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсоноос хойш 2
жилийн хугацаа өнгөрсөн;
155.1.7.ял шийтгүүлсэн хуулийн этгээд татан буугдсан, эсхүл түүнд
холбогдуулан дампуурлын хэрэг үүсгэсэн, эсхүл өөрчлөн байгуулагдах үед тэдгээрийн
эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй;
155.1.8.ялтан хэрэг хариуцах чадваргүй болсон.
155.2.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 158.2-т заасны дагуу прокуророор
хянуулсан эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай шийдвэрийг
ажлын 3 өдрийн дотор цагдаагийн байгууллагад хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн
найруулсан./
155.3.Торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг энэ
хуулийн 155.1.4-т заасан үндэслэлээр дуусгавар болгосон бол суутгасан төлбөрийг
ялтанд буцаан олгоно.
155.4.Гүйцэтгэгдсэн шийдвэрийг хүчингүй болгосон бол энэ хуулийн 119 дүгээр
зүйлд заасан журмын дагуу гүйцэтгэсэн ажиллагааг цуцална.
156 дугаар зүйл.Хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих
156.1.Ялтан төлбөл зохих торгуулийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй,
эсхүл хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих энэ хуульд заасан зөрчил гаргасан
тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч зөрчил гаргасан, эсхүл торгуулийг төлж барагдуулбал
зохих өдрөөс хойш 5 хоногийн дотор хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих
тухай саналаа эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хамт прокурорт
хүргүүлнэ.
24