Page 20 - Туслах цонх
P. 20
ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫН ЗОРИЛГО, ТӨРӨЛ
/Энэ бүлгийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 11-
ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.1 дүгээр зүйл.Эрүүгийн хариуцлагын зорилго
1.Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн
хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас
зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг
нийгэмшүүлэхэд оршино.
2.Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял,
албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.
3.Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх
насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд
заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага
хүлээлгэнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны
өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн
этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
5.Хуулийн этгээдэд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал,
гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан энэ
хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага
хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн
хуулиар өөрчлөн найруулсан/
5.2 дугаар зүйл.Ялын төрөл
1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд доор дурдсан ял оногдуулна:
1.1.торгох ял;
1.2.нийтэд тустай ажил хийлгэх ял;
1.3.зорчих эрхийг хязгаарлах ял;
20

