Page 19 - Туслах цонх
P. 19

боловч энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол, хор
        уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохгүй.

               2.Хүний амь насанд хохирол учруулах, нийтийг хамарсан,
        гамшигт  хүргэх  аюултай  нөхцөлд  эрсдэл  хийсэн,  хүний  биед
        туршилт хийснийг үндэслэл бүхий эрсдэлд тооцохгүй.

               /Энэ  хэсэгт  2017  оны  2  дугаар  сарын  2-ны  өдрийн
        хуулиар өөрчлөлт оруулсан/
               4.6 дугаар зүйл.Тушаал, даалгавар биелүүлэх
               1.Цэргийн алба хаагч, хууль сахиулагч дээд шатны албан
        тушаалтны  бичгээр,  амаар  өгсөн  заавал  биелүүлэх  тушаал,
        даалгаврыг хууль бус болохыг мэдэх боломжгүй, мэдэлгүйгээр
        биелүүлж энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол
        учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй. Хууль бус тушаал, даалгавар
        өгсөн  албан  тушаалтныг  уг  гэмт  хэргийг  үйлдсэн  гүйцэтгэгчид
        тооцно.

               /Энэ  хэсэгт  2017  оны  5  дугаар  сарын  11-ний  өдрийн
        хуулиар өөрчлөлт оруулсан/
               2.Энэ  хуульд  заасан  илэрхий  гэмт  хэргийн  шинжтэй
        үйлдэл,  эс  үйлдэхүйг  хийлгэхээр  өгсөн  илт  хууль  бус  тушаал,
        шийдвэр нь цэргийн алба хаагч, хууль сахиулагч өөрөө бие даан
        шийдвэрлэх  ёстой  албаны  үүрэг,  эрх  мэдэлд  хамаарахаар
        байтал  уг  даалгаврыг  зориуд  биелүүлсэн  бол  тухайн  цэргийн
        алба  хаагч,  хууль  сахиулагчийг  уг  гэмт  хэргийг  үйлдсэн
        гүйцэтгэгчид,  тушаал,  даалгавар  өгсөн  албан  тушаалтныг
        бусдыг ашиглан гэмт хэрэг үйлдсэн гүйцэтгэгчид тооцно.

               /Энэ  хэсэгт  2017  оны  5  дугаар  сарын  11-ний  өдрийн
        хуулиар өөрчлөлт оруулсан/
               3.Илт  хууль  бус  тушаал,  даалгаврыг  биелүүлээгүй
        тохиолдолд  тушаал,  даалгавар  өгсөн  хүнийг  уг  гэмт  хэргийг
        үйлдэхээр завдсанд тооцно.



                                 ТАВДУГААР БҮЛЭГ

                                           19
   14   15   16   17   18   19   20   21   22   23   24