Page 14 - Туслах цонх
P. 14

3.Гэмт     хэргийг    үйлдэх     талаар     урьдчилан      үгсэн
        тохиролцсоныг,  эсхүл  урьдчилан  үгсэн  тохиролцоогүй  боловч
        үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд
        тооцно.

               /Энэ  хэсэгт  2017  оны  5  дугаар  сарын  11-ний  өдрийн
        хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
               3.2 дугаар зүйл.Гэмт хэргийн гүйцэтгэгч
               1.Энэ  хуульд  заасан  гэмт  хэргийг  өөрөө,  бусадтай
        бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах
        чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг
        үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан
        ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.

               2.Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий
        албан  тушаалтан  хуулийн  этгээдийн  нэрийн  өмнөөс,  хуулийн
        этгээдийн  ашиг  сонирхлын  төлөө  шийдвэр  гаргаж,  зөвшөөрөл
        өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, хуулийн
        этгээдийн ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан гэмт хэргийн
        шинжийг  өөрийн  үйлдэл,  эс  үйлдэхүйгээр  хангасан  бол  гэмт
        хэргийн гүйцэтгэгчид тооцно.

               3.Хуулийн      этгээдийн     гүйцэтгэх     албан     тушаалтан
        удирдлагаас өгсөн шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж
        үйлдсэн бол хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно.

               3.3 дугаар зүйл.Гэмт хэргийн зохион байгуулагч
               1.Гэмт     хэрэг     үйлдэхийг     санаачилсан,       удирдсан,
        төлөвлөсөн,  гэмт  хэрэг  хамтран  үйлдэгчдийн  үүрэг,  оролцоог
        хуваарилсан,  зохион  байгуулалттай  гэмт  бүлэг  байгуулсан
        хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ.

               2.Гэмт хэргийн зохион байгуулагчийг тухайн гэмт хэргийг
        хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно.

               3.4 дүгээр зүйл.Гэмт хэргийн хатгагч
               1.Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн,
        гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч


                                           14
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19