Page 16 - Туслах цонх
P. 16

гишүүний  үйлдсэн  гэмт  хэргийн  гүйцэтгэгчид  тооцож  ял
        оногдуулна.

               3.Зохион  байгуулалттай  гэмт  бүлгийн  гишүүнийг  зохион
        байгуулалттай  гэмт  бүлэгт  элссэн  үйлдэлд  ба  өөрийнх  нь
        үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулна.

               4.Зохион  байгуулалттай  гэмт  бүлгийн  үйл  ажиллагаанд
        нэгдэж  гэмт  хэрэг  үйлдсэн  хүнийг  зохион  байгуулалттай  гэмт
        бүлгийн  гишүүнд  тооцож  өөрийнх  нь  үйлдсэн  гэмт  хэрэгт  ял
        оногдуулна.

               5.Зохион  байгуулалттай  гэмт  бүлгийн  үйл  ажиллагаанд
        нэгдэж гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахад уг гэмт бүлгийг
        байгуулсан,  удирдсан,  уг  гэмт  хэрэгт  хамтран  оролцсон  бусад
        гишүүнд ял оногдуулсан эсэх нь саад болохгүй.

               6.Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэргээ
        илчлэн ирсэн, зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт
        хэргийг  илрүүлэхэд  туслалцаа  үзүүлсэн,  мэдээлэл  өгсөн,  эрх
        бүхий  байгууллагатай  хамтран  ажилласан  бол  түүнийг  гэм
        буруугаа хүлээсэнд тооцон ял оногдуулж, хөнгөрүүлж, чөлөөлж
        болно.


                               ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

                  ГЭМТ ХЭРГИЙГ ҮГҮЙСГЭХ НӨХЦӨЛ БАЙДАЛ
               4.1 дүгээр зүйл.Аргагүй хамгаалалт
               1.Өөрийн,  эсхүл  бусдын  амь  нас,  эрүүл  мэндийн  эсрэг
        хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн
        шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.

                       /Энэ  хэсэгт  2020  оны  01  дүгээр  сарын  10-ны
        өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
               2.Аливаа  хүн  мэргэжил,  тусгай  бэлтгэл,  албан  ажлын
        байдал,  аюултай  довтолгооноос  зайлсхийх,  бусдаас  тусламж




                                           16
   11   12   13   14   15   16   17   18   19   20   21