Page 15 - Туслах цонх
P. 15

гэнэ.  Бусдыг  гэмт  хэрэгт  бусдаар  дамжуулан  хатгасан  хүнийг
        гэмт хэргийн хатгагчид тооцно.

               2.Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт
        хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна.

               3.5 дугаар зүйл.Гэмт хэргийн хамжигч
               1.Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд
        дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.

               2.Гэмт     хэргийн     хамжигчид      гэмт    хэрэг    үйлдэхэд
        гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ
        хуульд  тухайн  гэмт  хэрэгт  оногдуулахаар  заасан  ялын  төрөл,
        хэмжээний  дотор  гүйцэтгэгчид  оногдуулах  ялаас  ихгүй  ял
        оногдуулна.

               3.6 дугаар зүйл.Зөрж гүйцэтгэх
               1.Гүйцэтгэгч  бусад  хамтран  үйлдэгчтэй  тохиролцсоноос
        өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ.

               2.Гүйцэтгэгчийн  зөрж  үйлдсэн  гэмт  хэрэгт  оролцоогүй
        бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй.

               3.7 дугаар зүйл.Бүлэглэн гүйцэтгэх
               1.Гэмт  хэргийг  хоёр,  түүнээс  олон  хүн  санаатай  нэгдэж
        үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.

               2.Бүлэглэн  гүйцэтгэсэн  гэмт  хэргийг  гүйцэтгэгчдийн
        үйлдлийг  нэгтгэн  зүйлчилж  гүйцэтгэгч  тус бүрийн  гэмт  хэргийг
        үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай
        оногдуулна.

               3.8 дугаар зүйл.Зохион байгуулалттай гэмт бүлэг
               1.Гэмт  хэрэг  байнга  үйлдэж  ашиг  олох  зорилгоор
        урьдчилан  нэгдсэн  гурав,  түүнээс  олон  хүний  тогтвортой
        нэгдлийг зохион байгуулалттай гэмт бүлэг гэнэ.
               2.Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, удирдсан
        хүнийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, удирдсан
        үйлдэлд  нь  ба  зохион  байгуулалттай  гэмт  бүлгийн  бусад


                                           15
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20