Page 11 - Туслах цонх
P. 11
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны
өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор
дурдсанаар ойлгоно:
4.1.“их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй
тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг;
4.2.“үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй
тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг;
4.3.“бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй
тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн
хуулиар өөрчлөн найруулсан/
5.Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж,
бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах
зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.
Тайлбар: -Энэ хуульд заасан “нэгж” гэж энэ хуулийн 5.3
дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ойлгоно.
/Энэ хэсгийн тайлбарыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний
өдрийн хуулиар нэмсэн/
2.6 дугаар зүйл.Гэмт хэргийн ангилал
1.Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр
жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт
хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.
2.Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг
таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон,
эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт
хэрэг гэнэ.
/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн
хуулиар нэмсэн/
11

