Page 8 - Туслах цонх
P. 8

/Энэ  хэсгийг  2017  оны  5  дугаар  сарын  18-ны
        өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
                       /Энэ  хэсэгт  2020  оны  01  дүгээр  сарын  10-ны
        өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
               3.Гэмт  хэрэг  үйлдсэн  этгээд  энэ  зүйлийн  1  дэх  хэсэгт
        заасан  хугацаа  өнгөрөөгүй  байхад  гэмт  хэрэг  санаатай  дахин
        үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн
        үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно.

               4.Энэ хуульд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан
        гэмт  хэрэг,  хүн  төрөлхтний  аюулгүй  байдал,  энх  тайвны  эсрэг
        гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй.

               5.Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх
        хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байна.

                       /Энэ  хэсгийг  2020  оны  01  дүгээр  сарын  10-ны
        өдрийн хуулиар нэмсэн./
               6.Хуулийн  этгээдийн  нэрийн  өмнөөс,  хуулийн  этгээдийн
        ашиг  сонирхлын  төлөө  гэмт  хэрэг  үйлдэж  энэ  хуулийн  тусгай
        ангид  хуулийн  этгээдэд  эрүүгийн  хариуцлага  хүлээлгэхээр
        заасан  бол  тухайн  зүйл,  хэсэгт  заасан  гэмт  хэргийн  хөөн
        хэлэлцэх  хугацаатай  адил  байдлаар  хөөн  хэлэлцэх  хугацааг
        тоолно.

                       /Энэ  хэсгийг  2020  оны  01  дүгээр  сарын  10-ны
        өдрийн хуулиар нэмсэн./



                                ХОЁРДУГААР БҮЛЭГ
                                     ГЭМТ ХЭРЭГ
               2.1 дүгээр зүйл.Гэмт хэргийн ойлголт, шинж
               1.Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм
        буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.

               /Энэ  хэсгийг  2017  оны  5  дугаар  сарын  11-ний  өдрийн
        хуулиар өөрчлөн найруулсан/

                                            8
   3   4   5   6   7   8   9   10   11   12   13