Page 3 - Туслах цонх
P. 3

/Энэ  хэсэгт  2017  оны  5  дугаар  сарын  11-ний  өдрийн
        хуулиар өөрчлөлт оруулсан/
               5.Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.

               1.4 дүгээр зүйл.Гэм буруугийн зарчим
               1.Энэ  хуульд  заасан  гэмт  хэрэг  үйлдсэн  нь  шүүхээр
        тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

               /Энэ  хэсэгт  2017  оны  5  дугаар  сарын  11-ний  өдрийн
        хуулиар өөрчлөлт оруулсан/
               2.Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг
        учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.

               /Энэ  хэсэгт  2017  оны  5  дугаар  сарын  11-ний  өдрийн
        хуулиар өөрчлөлт оруулсан/
               3.Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн
        нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл
        байдлын  улмаас  ухамсарлах  боломжгүй  байсан,  учирч  болох
        нийгэмд  аюултай  хор  уршгийг  урьдчилан  мэдэх  боломжгүй,
        мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан
        гэж үзнэ.

               /Энэ  хэсгийг  2017  оны  5  дугаар  сарын  11-ний  өдрийн
        хуулиар өөрчлөн найруулсан/
               4.Хүний  үзэл  бодол,  итгэл  үнэмшлийн  төлөө  эрүүгийн
        хариуцлага хүлээлгэхгүй.

               /3 дахь хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн
        хуулиар 3, 4 дэх хэсэг болгон өөрчлөн найруулсан/

               1.5 дугаар зүйл.Эрүүгийн хууль Монгол Улсын нутаг
        дэвсгэрт үйлчлэх
               1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хүнд
        энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

               /Энэ  хэсэгт  2017  оны  5  дугаар  сарын  11-ний  өдрийн
        хуулиар өөрчлөлт оруулсан/




                                            3
   1   2   3   4   5   6   7   8