Page 1 - Туслах цонх
P. 1

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

         2015 оны 12 дугаар сарын 03-ны                                                         Улаанбаатар хот
         өдөр

                                  ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
                             /Шинэчилсэн найруулга/
                                   ЕРӨНХИЙ АНГИ


                                 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
                                НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

               1.1 дүгээр зүйл.Хуулийн зорилго
               1.Энэ  хуулийн  зорилго  нь  Монгол  Улсын  Үндсэн
        хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон
        үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний
        болон  хүн  төрөлхтний  аюулгүй  байдлыг  гэмт  халдлагаас
        хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

               1.2 дугаар зүйл.Хууль ёсны зарчим
               1.Гэмт  хэрэг,  түүнд  хүлээлгэх  эрүүгийн  хариуцлагыг  энэ
        хуулиар тодорхойлно.

               /Энэ  хэсэгт  2017  оны  5  дугаар  сарын  11-ний  өдрийн
        хуулиар өөрчлөлт оруулсан/
               2.Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.




                                            1
   1   2   3   4   5   6