Page 5 - Туслах цонх
P. 5

3.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол
        гадаад  улсад  алба  хааж  байхдаа  гэмт  хэрэг  үйлдсэн  Монгол
        Улсын цэргийн алба хаагчид энэ хуулиар эрүүгийн хариуцлага
        хүлээлгэнэ.

               /Энэ  хэсэгт  2017  оны  5  дугаар  сарын  11-ний  өдрийн
        хуулиар өөрчлөлт оруулсан/
               4.Монгол  Улсын  хилийн  гадна  гэмт  хэрэг  үйлдсэн
        гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсын олон улсын
        гэрээнд  заасан  тохиолдолд  энэ  хуулиар  эрүүгийн  хариуцлага
        хүлээлгэнэ.

               /Энэ  хэсэгт  2017  оны  5  дугаар  сарын  11-ний  өдрийн
        хуулиар өөрчлөлт оруулсан/
               5.Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн,
        харьяалалгүй хүн тус улсын хилийн гадна Монгол Улсын ашиг
        сонирхлын  эсрэг  гэмт  хэрэг  үйлдэж  түүндээ  ял  шийтгүүлээгүй
        бол Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд энэ
        хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно.

               /Энэ  хэсэгт  2017  оны  5  дугаар  сарын  11-ний  өдрийн
        хуулиар өөрчлөлт оруулсан/

               1.7 дугаар зүйл.Гэмт хэрэг үйлдсэн хүнийг
        шилжүүлэх
               1.Монгол Улсын иргэнийг гэмт хэрэгт мөрдөн шалгуулах,
        ял шийтгүүлэхээр гадаад улсад шилжүүлэн өгөхгүй.

               2.Монгол  Улсын  нутаг  дэвсгэрийн  гадна  гэмт  хэрэг
        үйлдсэн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн,
        Монгол  Улсад  байнга  оршин  суудаггүй  харьяалалгүй  хүнийг
        Монгол  Улсын олон  улсын  гэрээний  дагуу  гэмт  хэрэгт  мөрдөн
        шалгуулах, ял эдлүүлэхээр гадаад улсад шилжүүлэн өгч болно.

                       /Энэ  хэсэгт  2020  оны  01  дүгээр  сарын  10-ны
        өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
               3.Тухайн  улсын  хуульд  зааснаар  цаазаар  авах  ял
        оногдуулах,  эрүү  шүүлт  тулгах  хангалттай  үндэслэл  байгаа

                                            5
   1   2   3   4   5   6   7   8   9   10