Page 2 - Туслах цонх
P. 2

3.Үйлдэл,  эс  үйлдэхүйг  шинээр  гэмт  хэрэгт  тооцсон,
        шинээр  эрүүгийн  хариуцлагын  төрөл,  хэмжээг  тогтоосон
        Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн
        бүрэлдэхүүн хэсэг болно.

               /Энэ  хэсэгт  2017  оны  5  дугаар  сарын  11-ний  өдрийн
        хуулиар өөрчлөлт оруулсан/
               4.Энэ  хуулийн  нэр  томьёо,  ухагдахууныг  тайлбарлахад
        Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан,
        нэгдэн  орсон  олон  улсын  гэрээнд  заасан  тодорхойлолт,  хэм
        хэмжээг баримтална.

               5.Энэ  хуулийн  нэр  томьёо,  ухагдахууныг  тайлбарлахад
        захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно.

               1.3 дугаар зүйл.Шударга ёсны зарчим
               1.Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн
        үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,
        хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

               /Энэ  хэсгийг  2017  оны  5  дугаар  сарын  11-ний  өдрийн
        хуулиар өөрчлөн найруулсан/
               2.Гэмт  хэрэгт  тооцох,  ял  оногдуулахад  хүнийг  үндэс,
        угсаа,  хэл,  арьсны  өнгө,  нас,  хүйс,  нийгмийн  гарал,  байдал,
        хөрөнгө  чинээ,  эрхэлсэн  ажил,  албан  тушаал,  шашин  шүтлэг,
        үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол,
        хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй.

               3.Гэмт  хэрэг  үйлдсэн  хүнд  өөрт  нь  эрүүгийн  хариуцлага
        хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж
        болохгүй.

               /Энэ  хэсэгт  2017  оны  5  дугаар  сарын  11-ний  өдрийн
        хуулиар өөрчлөлт оруулсан/
               4.Хуулийн  этгээдийн  нэрийн  өмнөөс,  хуулийн  этгээдийн
        ашиг  сонирхлын  төлөө  гэмт  хэрэг  үйлдсэн  хүнд  эрүүгийн
        хариуцлага  хүлээлгэсэн  нь  хуулийн  этгээдийг  эрүүгийн
        хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.


                                            2
   1   2   3   4   5   6   7