Page 7 - Туслах цонх
P. 7

хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар
        тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;

               /Энэ  заалтыг  2017  оны  5  дугаар  сарын  11-ний  өдрийн
        хуулиар өөрчлөн найруулсан/
               1.2.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг
        жилээс  дээш,  дээд  хэмжээг  найман  жил,  түүнээс  бага
        хугацаагаар  тогтоосон,  эсхүл  зорчих  эрхийг  хязгаарлах  ялын
        доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг
        үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;

               /Энэ  заалтыг  2017  оны  5  дугаар  сарын  11-ний  өдрийн
        хуулиар өөрчлөн найруулсан/
               1.3.энэ  хуулийн  тусгай  ангид  хорих  ялын  доод  хэмжээг
        таван жилээс дээш, хорих ялын дээд хэмжээг арван таван жил,
        түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш
        арван хоёр жил өнгөрсөн;

               /Энэ  заалтыг  2017  оны  5  дугаар  сарын  11-ний  өдрийн
        хуулиар өөрчлөн найруулсан/
               1.4.энэ  хуулийн  тусгай  ангид  хорих  ялын  доод  хэмжээг
        арван хоёр жилээс дээш, хорих ялын дээд хэмжээг хорин жил
        хүртэл  тогтоосон  ба  бүх  насаар  хорих  ял  оногдуулахаар
        заагаагүй гэмт хэрэг үйлдсэнээс хойш хорин жил өнгөрсөн.

               /Энэ  заалтыг  2017  оны  5  дугаар  сарын  11-ний  өдрийн
        хуулиар өөрчлөн найруулсан/
               1.5.энэ  хуулийн  тусгай  ангид  хорих  ялын  доод  хэмжээг
        зургаан  сараас  дээш,  дээд  хэмжээг  гурван  жил,  түүнээс  бага
        хугацаагаар  тогтоосон,  эсхүл  зорчих  эрхийг  хязгаарлах  ялын
        доод  хэмжээг  зургаан  сараас  дээш,  дээд хэмжээг  гурван  жил,
        түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш
        гурван жил өнгөрсөн.

                       /Энэ  заалтыг  2020  оны  01  дүгээр  сарын  10-ны
        өдрийн хуулиар нэмсэн./
               2.Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн
        өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.

                                            7
   2   3   4   5   6   7   8   9   10   11   12