Page 27 - Туслах цонх
P. 27
ажиллагааны хувийн хэрэг нээж, ялтанд ял эдлүүлэх журам, эрх,
үүргийг нь тайлбарлаж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна.
154 дүгээр зүйл.Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх
ажиллагааг түдгэлзүүлэх
154.1.Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь
тохиолдолд түдгэлзүүлж, түдгэлзүүлэх үндэслэл арилмагц
үргэлжлүүлэн гүйцэтгэнэ:
154.1.1.шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг
хязгаарлах ялаас бусад хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар
солих тухай саналаа прокурорт гаргасан, эсхүл прокурор энэ
тухай дүгнэлтээ шүүхэд хүргүүлсэн;
154.1.2.ялтан ял эдлүүлэх ажиллагаанаас оргон
зайлсан, нас барсан гэж зарлагдсан, эсхүл сураггүй алга
болсонд тооцогдсон;
154.1.3.ял шийтгүүлсэн хуулийн этгээд татан
буугдах, эсхүл өөрчлөн байгуулагдах ажиллагааны үед;
154.1.4.ял шийтгүүлсэн хуулийн этгээдэд
холбогдуулан дампуурлын хэрэг үүсгэсэн;
154.1.5.нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн
ялтан хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсаныг нотлох
эмч нарын комиссын дүгнэлт гарсан;
154.1.6.нийтэд тустай ажил хийх, зорчих эрхийг
хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан жирэмсэлсэн бол төрөхөөс
өмнөх 60 хоног, төрснөөс хойш 1 жил хүртэл хугацаагаар;
154.1.7.гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас ял
эдлүүлэх боломжгүй болсон;
154.1.8.нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн
ялтны гэр бүлийн хөдөлмөрийн чадвартай ганц хүн нь хүндээр
өвчилсөн, эсхүл бусад хүндэтгэх шалтгаанаар ял эдлүүлэх
боломжгүй бол 3 сар хүртэл хугацаагаар;
27

