Page 32 - Туслах цонх
P. 32
сан бүрдүүлэх, ашиглах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн
Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран
батална.
159.2.Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд
хяналт тавих тоног төхөөрөмжийн жагсаалт, тэдгээрийг ашиглах
журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн
батална.
159.3.Ялтан хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх
ажиллагааны талаархи гомдлоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх
байгууллагын удирдах албан тушаалтан, эсхүл прокурорт
гаргана.
159.4.Энэ хуулийн 159.3-т заасан гомдлыг хүлээн авсан
албан тушаалтан хууль тогтоомжид заасан хугацаанд хянан
шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.
АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ
ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ОНОГДУУЛСАН
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХ
167 дугаар зүйл.Зорчих эрхийг хязгаарлах ял
оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх
167.1.Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял
шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр
эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс
тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд
техникийн болон биечлэн хяналт тавина.
167.2.Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн
тоолно.
167.3.Шийдвэр гүйцэтгэгч ялтанд зорчих эрхийг
хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журам, хяналтын техник,
хэрэгслийг ашиглах, арчлах заавар, журам, ял эдлэх нөхцөл,
журмыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага, авах арга
32

