Page 36 - Туслах цонх
P. 36
зөрчсөн, эсхүл зөрчихийг завдсан талаар хүн, хуулийн этгээдээс
мэдээлэл авч болно.
173 дугаар зүйл.Зорчих эрхийг хязгаарлах ял
эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчлөх
173.1.Дараахь үндэслэлээр прокурорын зөвшөөрснөөр
ахлах шийдвэр гүйцэтгэгч ялтны зорчих эрхэд тогтоосон
хориглолт, хязгаарлалтыг 30 хүртэл хоногийн хугацаанд
өөрчилж болно:
173.1.1.ялтны гэр бүлийн гишүүн хүндээр өвчилсөн,
нас барсан, гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон;
173.1.2.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах
зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүхээс тогтоосон бүсэд
эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжгүй;
173.1.3.бусдын асрамжид байх шаардлагатай нь
эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, лавлагаагаар
тогтоогдсон ялтнаас өөр асрамжлан хамгаалах хүнгүй гэр
бүлийн гишүүнийг асрамжлан хамгаалах шаардлагатай;
173.1.4.гамшиг, аюулт үзэгдлийн улмаас шүүхээс
тогтоосон газар, байршилд байх боломжгүй болсон;
173.1.5.шүүхээс хориглоогүй тохиолдолд ажилд
орох, сургуульд элсэн суралцах шалгалтад шүүхээс тогтоосон
газар, байршлаас бусад газарт биечлэн оролцох зайлшгүй
шаардлагатай;
173.1.6.хуулиар тогтоосон төрийн байгууллагаас
үзүүлж байгаа үйлчилгээнд хамрагдах /тэтгэвэр, тэтгэмж
тогтоолгох/;
173.1.7.хүндэтгэн үзэх бусад.
173.2.Энэ хуулийн 173.1-д заасан хугацаа дууссан даруйд
ялтанд шүүхээс тогтоосон зорчих эрхэд тавьсан хориглолт,
хязгаарлалтыг сэргээн тогтоож, ял эдлүүлэх ажиллагааг ердийн
журмаар үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
36

