Page 33 - Туслах цонх
P. 33
хэмжээний талаар тайлбарлаж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг
зуруулна.
168 дугаар зүйл.Зорчих эрхийг хязгаарлах ял
шийтгүүлсэн ялтны үүрэг
168.1.Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан
дараахь үүрэгтэй:
168.1.1.шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэх;
168.1.2.шийдвэр гүйцэтгэгч, техникийн ажилтны
хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
168.1.3.шүүхээс тогтоосон зорчихыг хязгаарласан
газарт зорчихгүй байх;
168.1.4.шийдвэр гүйцэтгэгчид урьдчилан
мэдэгдэхгүйгээр оршин суугаа газар, ажлын байраа өөрчлөхгүй
байх;
168.1.5.шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон
хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирэх, ял
эдлүүлэхтэй холбогдсон асуудлаар амаар болон бичгээр
тайлбар гаргах;
168.1.6.тогтоосон журмын дагуу зөөврийн хяналтын
төхөөрөмжийг биедээ байнга авч явах, бүрэн бүтэн байдлыг нь
хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах, хяналтын
төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
168.1.7.хувийн бичиг баримтаа биедээ авч явах;
168.1.8.ял эдэлж дуусмагц хяналтын тоног
төхөөрөмжийг шийдвэр гүйцэтгэгчид бүрэн бүтэн хүлээлгэн өгөх.
169 дүгээр зүйл.Хяналтын тоног төхөөрөмжийн
зардлыг төлөх
169.1.Ялтан гар, хөл болон биеийн бусад хэсэгт зүүж
ашиглах хяналтын тоног төхөөрөмжийн зардлыг хариуцан төлөх
үүрэгтэй.
33

