Page 38 - Туслах цонх
P. 38

материалыг  хянаж,  10  хоногийн  дотор  прокурорт  хүргүүлэн
        шийдвэрлүүлнэ.

               175 дугаар зүйл.Зорчих эрхийг хязгаарлах ял
        шийтгүүлсэн ялтныг урамшуулах
               175.1.Ялтан  ял эдлүүлэх  журмыг  зөрчөөгүй,  өөрийн  зан
        үйл,  хувийн  байдлаараа  ял  эдлүүлэх  ажиллагаанд  саад
        учруулаагүй бол түүнд 1 сард 5 хүртэл хоногийн шагналын хоног
        олгож болно.

               175.2.Шагналын  хоногийг  энэ  хуулийн  224  дүгээр  зүйлд
        заасан журмын дагуу олгоно.

               176 дугаар зүйл.Зорчих эрхийг хязгаарлах ял
        эдлүүлэхэд ашиглах тоног төхөөрөмжийг устгасан,
        гэмтээсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага
               176.1.Ялтан  зорчих  эрхийг  хязгаарлах  ял  эдлүүлэхэд
        ашиглах тоног төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн, эсхүл хэвийн
        ажиллагааг  нь  сарниулсан  тохиолдолд  хуульд  заасан
        хариуцлага хүлээлгэж, гэм буруутай этгээдээр учирсан хохирлыг
        нөхөн төлүүлнэ.



                                      ---оо0оо---





















                                           38
   33   34   35   36   37   38   39   40   41   42   43