Page 35 - Туслах цонх
P. 35
давтан гаргахаас урьдчилан сэргийлэх ярилцлага хийж,
тэмдэглэл үйлдэнэ.
170.4.Ялтан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх
журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах
ялыг хорих ялаар солино.
171 дүгээр зүйл.Зорчих эрхийг хязгаарлах ял
эдлүүлэх ажиллагаанд ашиглах тоног төхөөрөмжийг сонгох
171.1.Ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэгчийн
саналыг үндэслэн зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн
шийдвэрийг гүйцэтгэх нөхцөл, тоног төхөөрөмжийг тогтооно.
171.2.Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг үндэслэн
техник хяналт хариуцсан ажилтан суурин болон хөдөлгөөнт
хяналтын тоног төхөөрөмжийг ялтны бие, орон байр, албан
тасалгаа, тээврийн хэрэгсэл, шаардлагатай бусад газарт
суурилуулж, хяналтын тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа
болон ялтанд байнгын хяналт тавина.
172 дугаар зүйл.Зорчих эрхийг хязгаарлах ял
шийтгүүлсэн ялтанд хяналт тавих
172.1.Техникийн хяналтын ажилтан нь мэдээллийн санд
ирсэн зөрчлийн дохиог ирсэн даруйд хариуцсан шийдвэр
гүйцэтгэгчид мэдэгдэж, хяналтын сангаас зөрчлийн талаархи
мэдээллийг хүргүүлнэ.
172.2.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 172.1-д заасны
дагуу ирүүлсэн зөрчлийг биечлэн шалгаж, шалтгаан, нөхцөлийг
тогтооно.
172.3.Шийдвэр гүйцэтгэгчийн ялтанд биечлэн хяналт
тавих ажиллагааг энэ хуулийн 159.1-д заасан журмаар
зохицуулна. Биечилсэн хяналтыг өдөр, шөнийн аль ч цагт
явуулж болно.
172.4.Шийдвэр гүйцэтгэгч ялтан биечлэн, эсхүл бусдаар
дамжуулан шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг
35

