Page 31 - Туслах цонх
P. 31

эдлүүлэхэд саад болохуйц өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон бол
        ажлын  3  өдрийн  дотор  ялтныг  ялаас  чөлөөлүүлэх,  ялыг
        хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэх
        тухай саналаа ял эдлүүлэх ажиллагаанд  хяналт тавьж байгаа
        прокурорт,  прокурор  үндэслэлтэй  гэж  үзвэл  ажлын  3  өдрийн
        дотор дүгнэлт үйлдэн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны
        хувийн хэргийн хамт шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлнэ.

               157.2.Энэ  хуулийн  157.1-д  заасан  өвчний  жагсаалтыг
        хууль  зүйн  болон  эрүүл  мэндийн  асуудал  эрхэлсэн  Засгийн
        газрын гишүүн хамтран батална.

               158 дугаар зүйл.Хорихоос өөр төрлийн ялыг эдэлж
        дууссанд тооцох
               158.1.Ялтан  оногдуулсан  ялыг  шүүхийн  шийдвэр,  энэ
        хуульд  заасан  журмын  дагуу  эдэлж  дууссан,  оногдуулсан
        торгуулийг  тогтоосон  хугацаанд  бүрэн  төлж  барагдуулсан  бол
        шийдвэр  гүйцэтгэгч  ялтныг  ял  эдэлж  дууссанд  тооцох  тухай
        тогтоол  гаргаж,  ажлын  3  өдрийн  дотор  эрүүгийн  шийдвэр
        гүйцэтгэх  ажиллагааны  хувийн  хэргийн  хамт  прокурорт
        хүргүүлнэ.

               158.2.Прокурор  энэ  хуулийн  158.1-д  заасан  тогтоолын
        үндэслэлийг хянах бөгөөд уг тогтоол үндэслэлгүй нь тогтоогдсон
        бол  түүнийг  хүчингүй  болгож,  эрүүгийн  шийдвэр  гүйцэтгэх
        ажиллагааны хувийн хэргийг үндэслэл бүхий шийдвэрийн хамт
        ажлын  3  өдрийн  дотор  тогтоол  гаргасан  шүүхийн  шийдвэр
        гүйцэтгэх газар, хэлтэст буцаан хүргүүлнэ.

                       /Энэ  хэсэгт  2020  оны  01  дүгээр  сарын  10-ны
        өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

               159 дүгээр зүйл.Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх
        ажиллагаанд техник, хэрэгсэл ашиглах, хяналт тавих,
        гомдол гаргах
               159.1.Хорихоос  өөр  төрлийн  ял  оногдуулсан  шүүхийн
        шийдвэрийг  гүйцэтгэх  ажиллагаанд  хяналт  тавих,  мэдээллийн


                                           31
   26   27   28   29   30   31   32   33   34   35   36