Page 28 - Туслах цонх
P. 28
154.1.9.зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн
ялтан байнга оршин суугаа газраас бусад газарт 3 сараас дээш
хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай
болсон.
154.2.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 154.1-д заасан
үндэслэл тогтоогдсон тохиолдолд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх
ажиллагааг түдгэлзүүлэх саналаа ахлах шийдвэр гүйцэтгэгчээр
хянуулан 5 хоногийн дотор хувийн хэргийн хамт прокурорт
хүргүүлнэ.
154.3.Прокурор энэ хуулийн 154.2-т заасан шийдвэр
гүйцэтгэгчийн саналыг хүлээн авмагц түдгэлзүүлэх үндэслэлийг
хянаж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх
эсэхийг шийдвэрлэж, тогтоол гаргана.
154.4.Энэ хуулийн 154.1.8-д заасан эрүүгийн шийдвэр
гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилаагүй
тохиолдолд дахин нэг удаа 3 сар хүртэл хугацаагаар сунгах
эсэхийг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн прокурор
шийдвэрлэнэ.
154.5.Энэ хуулийн 154.1.1-д заасан нь зорчих эрхийг
хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хамаарахгүй.
154.6.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 154.1-д заасан
үндэслэл арилсан тохиолдолд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх
ажиллагааг сэргээх саналаа ахлах шийдвэр гүйцэтгэгчээр
хянуулан 3 хоногийн дотор хувийн хэргийн хамт прокурорт
хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны
өдрийн хуулиар нэмсэн./
154.7.Прокурор энэ хуулийн 154.6-д заасан шийдвэр
гүйцэтгэгчийн саналыг хүлээн авмагц сэргээх үндэслэлийг
хянаж, 3 хоногийн дотор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг
сэргээх эсэхийг шийдвэрлэж тогтоол гаргана.
28

