Page 23 - хэрэглэгч-хяналт-судалгааны-танилцуулга-edit
P. 23
Улсын байцаагч хэрэглэгчийн хяналтын хуудсыг ашигласан бол
хэрэглэгчдийн үнэлгээнд дүн шинжилгээ хийж, хяналт шалгалтын
танилцуулгад тусгадаг уу?
Онлайн судалгаанд оролцсон
улсын байцаагчидын 50% нь
(a) тийм 87 50%
хэрэглэгчийн хяналтын хуудсыг
ашигласан бол хэрэглэгчдийн
үнэлгээнд дүн шинжилгээ хийж,
(b) үгүй 87 50% хяналт шалгалтын танилцуулгад
тусгадаг, 50% нь тусгадаггүй гэж
Улсын байцаагчид өөрсдийгөө үнэлсэн байна.
Хөвсгөл аймгийн МХГ нь хэрэглэгчийн хяналтын хуудсыг 7 чиглэлээр 118
аж ахуйн нэгж байгууллага дээр 1580 орчим хэрэглэгчээр тухайн обьектын
үнэлгээг хийлгүүлэх ажлыг 5 удаагийн дамвтамжтайгаар зохион байгуулж,
зөрчлийг нэгтгүүлэн үнэлгээ хийж, шаардлага хангаагүй үнэлэгдсэн
асуулт бүрээр дотоод хяналтын ажилтануудад зөвлөмж өгч
ажиллсан. Үнэлгээнд үндэслэн 11 нийтийн хоол, худалдаа үйлчилгээний газарт
улсын байцаагчийн зөвлөмжийг хүргүүлж биелэлтийг тооцон ажиллаж эхлээд
байна. Мөн зөрчлийг арилгах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл
хийх явцдаа нийтэд мэдээлэл өгсөн.
Говь-Сүмбэрийн МХГ нь 2016 онд хийсэн хяналт шалгалтын явцад 1.10,
1.11, 3.1 кодтой хэрэглэгчийн хяналтын хуудсаар 10 газрын үйл ажиллагааг 108
хэрэглэгчээр үнэлүүлж, үр дүнг хяналт шалгалтад ашигласан байна. Мөн барилгын
техник, хэмжил зүй, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлийн 5
төрлийн 48 хэрэглэгчийн хяналтын хуудсыг бөглүүлж, үр дүнг нэгтгэн, МХЕГ-т
хүргүүлжээ. 179 хэрэглэгчийн хэрэглэгчийн үнэлгээнд дүн шинжилгээ хийхэд,
дунджаар 83,5% шаардлага хангасан гэж үнэлсэн байна. Дүнг нэгтгэн
байгууллагын веб сайт болон Facebook хуудсаар сурталчилах ажлыг зохион
байгуулсан.
Говь-Алтай, Увс аймгийн МХГ нь шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ болон
бусад хяналтад хамрагдсан обьектуудад ажиллах үедээ хэрэглэгчийн
хяналтын хуудсыг ашиглаж үйл ажиллагаандаа дүгнэлт хийж
байгаа эсэхэд хяналт хийж, заавар зөвлөгөө өгч ажиллажээ.
Баян-өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газар нь төрийн болон хувийн
хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлж, хэрэглэгчийн
хяналтын хуудсыг сурталчилан дотоод үнэлгээнд ашиглуулж сургасан
зэрэг үр дүнтэй ажлуудыг хийж гүйцэтгэсэн тухайгаа 2016 оны тайландаа дурджээ.
Дүгнэлт. Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Сүмбэр, Говь-Алтай, Увс,
аймгийн МХГ-аас бусад нэгжүүдэд хяналт шалгалтын үед
хэрэглэгчийн хяналтын хуудсыг тогтмол ашиглаж, дүн
шинжилгээ хийн, үр дүнг ашиглах ажил хангалтгүй байна.
23

