Page 24 - хэрэглэгч-хяналт-судалгааны-танилцуулга-edit
P. 24

2016  онд  бүх  аймаг,  нийслэлийн  мэргэжлийн  хяналтын  газрууд  нь  олон
                  нийтийг  хамруулан  төрөл  бүрийн  арга  хэмжээ  зохион  байгуулж,  хэрэглэгчийн
                  хяналтын  хуудсыг  цаасан  хэлбэрээр  олон  нийтэд  хүргэн,  хууль  тогтоомжийг
                  сурталчилсан байна. Харин хэрэглэгчийн хийсэн үнэлгээг тандан судлах,  хяналт
                  шалгалтын  үйл  ажиллагааны  үед  үр  дүнг  ашиглах  ажиллагаа  нийтлэг
                  хийгдээгүй байна.

                         Зааврын  3.1-т  заасны  дагуу  төв  орон  нутгийн  мэргэжлийн  хяналтын
                  байгууллага  нь  хэрэглэгчийн  хяналтын  хуудас  бүрээр  үнэлгээг  нэгтгэн  дүгнэж,
                  эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ашиглах тодорхой  үйл
                  ажиллагаа хийгээгүй байна.

                         Зааврын  3.2-т  заасны  дагуу  улсын  байцаагчид  хяналт  шалгалт  хийхдээ
                  тухайн  үйлчилгээ,  бүтээгдэхүүнийг  хэрэглэгч  үнэлсэн  үнэлгээнд  дүн  шинжилгээ
                  хийх, шалгалтын танилцуулгад тусгах ажил хангалтгүй хийгдсэн.
                         Хэрэглэгчийн  хяналтын  хуудасны ашиглалт,  үр  дүнг  сайжруулах  судалгааг
                  Өмнөговь,  Орхон,  Булган  аймагт  хийх  үед  аймгийн  үйлдвэрлэл,  үйлчилгээ
                  эрхлэгчид  болон  иргэд  хэрэглэгчид  “Хэрэглэгчийн  хяналтын  хуудас”-ны
                  талаар бараг мэдэхгүй байгаа нь ажиглагдсан.































                                                                                                             24
   19   20   21   22   23   24   25   26   27   28   29