Page 26 - хэрэглэгч-хяналт-судалгааны-танилцуулга-edit
P. 26

Дүгнэлт.  Хэрэглэгчдийн  үнэлгээнд  дүн  шинжилгээ  хийж  үзэхэд,

                        хэрэглэгчийн хяналтын хуудсаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд
                        өдөр  тутам  илэрдэг  зөрчлийг  илрүүлж,  иргэдийн  зүгээс  шаардлага
                        тавих  боломж  бүрдэж,  иргэд  ч  шаардлага  хангасан  бараа,
                        бүтээгдэхүүн,   үйлчилгээ      сонгох     мэдлэг,      чадвартай      болоход
                        хэрэглэгчийн  хяналтын  хуудас  нь  дэмжлэг  болж  байгаа  нь
                        ажиглагдлаа.


                  МЭРГЭЖЛИЙН  ХЯНАЛТЫН  БАЙГУУЛЛАГУУД  ҮР  ДҮНТЭЙ  ЭСЭХИЙГ  ЮУ  ГЭЖ
                                     2
                  ДҮГНЭСЭН БЭ?
                         Архангай  аймгийн  МХГ-ын  дүгнэлт:  “Хэрэглэгчийн  хяналтын  хуудсыг  олон
                  нийтэд  нэвтрүүлсэнээр  цахим  засаглалыг    таниулсан,  нийтэд  тулгарч  байгаа
                  тулгамдсан  асуудал  нь  аль  салбарт  илүү  их  гарч  байгаад  дүгнэлт  хийн  улсын
                  байцаагчийн  үүрэг  даалгавраар  зөрчлийг  арилгуулах,  ирэх  оныхоо  хяналт
                  шалгалтын төлөвлөлтөнд тусгах, эрсдэлээс урьдчилан сэргийлсэн, олон
                  нийтийг соѐн гэгээрүүлсэн ажил үйлчилгээ боллоо.”

                         Дорнод  аймгийн  мэргэжлийн  хяналтын  газар  “Хэрэглэгчийн  хяналтын
                  хуудсаар  шаардлага  хангахгүй  зөрчлүүдийг  бууруулах  чиглэлээр

                  хяналтын  үйл  ажиллагааг  чиглүүлэх,  хэрэглэгчийн  хуудсыг  аймаг,
                  сумдын  хэмжээнд  сурталчилах,  цахимаар  хэрэглэгчдийг  хяналтын  хуудас
                  бөглөхөд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй”

                      Дундговь  аймгийн  МХГ  нь  “Аж  ахуйн  нэгжүүдийг  хэрэглэгчээр  үнэлүүлж
                  ажилласан  нь  үр  дүнгээ  өгч  иргэд  өөрсдөө  эрүүл  хүнс  хэрэглэх
                  эрмэлзлэл дээшилсээр байна.”
                         Говь-Алтай      аймгийн     МХГ     нь    “Хэрэглэгчийн      хяналтын      хуудас”-ыг
                  нэвтрүүлснээр  улсын  байцаагчид  хийсэн  хяналт  шалгалтын  дүнг  шалгагдсан
                  байгууллагын  нийт  ажиллагсдын  хурлаар  дэлгэрэнгүй  танилцуулж,  тэдний  санал
                  бодлыг сонсохын зэрэгцээ орон нутгийн мэдээллийн хэрэгсэл болон “Миний нутаг”
                  телевиз,  “Их  Алтайн  мэдээ”  сонинд  мэдээ  мэдээлэл  нийтлүүлэн  сурталчилгааг
                  хийн ажилласны үр  дүнд иргэд, хөдөлмөрчдийн хууль эрхийн мэдлэг
                  дээшилж байна.

                              Хэнтий  аймгийн  МХГ  нь    “Аймгийн  бизнес  эрхлэгчдийн  зөвлөгөөнд  4
                  чиглэлийн  хяналтын  улсын  байцаагч  нар  оролцож  дээр  дурдсан  чиглэлээр
                  мэдээлэл  хийснээр  өмнөх  жилд  эрсдэл  ихтэй  үнэлэгдэж  байсан
                  обьектуудын эрсдэл  буурч дунд, бага эрсдэл рүү шилжсэн  байгаа
                  дүн гарлаа.






                  2  Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газруудын 2016 оны тайлан
                                                                                                             26
   21   22   23   24   25   26   27   28   29   30   31