Page 14 - Gandan book
P. 14
Нийслэлийн Ерөнхий Боловсролын 112 дугаар сургууль Эцэг эхийн гарын авлага 2023-2024
Хүүхэд хамгааллын багийн гишүүдийн үүрэг, оролцоо
Нэг. Сургуулийн захирлын үүрэг, оролцоо
• Сургуулийн хэмжээнд хүүхдийн эсрэг хүчирийллийг илрүүлэх, таслан
зогсоох, шуурхай арга хэмжээ авах, нөхцөл байдлын үнэлгээ хийх,
хүүхэд хамгааллын аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулж
хэрэгжүүлэх, хүүхдэд тасралтгүй боловсрол олгох, боловсрол нөхөн
олгох үйлчилгээг сургуулийн хүүхэд хамгааллын багийн гишүүдийн
хамт цаг алдалгүй хүргэх үйл ажиллагааг зохион байгуулах;
• Сургуулийн хүүхэд хамгааллын багийн хурлыг удирдах, гишүүдийн
үүрэг хариуцлагыг жигд хуваарилах, үйл ажиллагаанд нь хяналт
тавих, үнэлэх, хариуцлага тооцох ажлыг зохион байгуулах;
• Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үл хайхрах байдалд өртөх эрсдэлтэй
хүүхдийг олж тогтоох, илрүүлэх ажлыг хүүхэд хамгааллын багийн
гишүүд ба анги удирдсан багш нартай хамтран хэрэгжүүлэх;
• Сургуулийн хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагаанд шаардагдах
санхүүжилтийг шийдвэрлэх, сургуулийн жилийн төсөвт тусгах;
• Сургуулийн шинэ ажилтан сонгон шалгаруулж авахдаа өмнө нь
ажиллаж байсан байгууллагын удирдлагын тодорхойлолт болон гэмт
хэрэгт холбогдож байгаагүй гэсэн цагдаагийн газрын тодорхойлолт
зэргийг шаардах, сургуулийн хүүхэд хамгааллын бодлоготой
танилцсан зэрэгт хяналт тавих;
• Хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт, сурталчилгаа тогтмол хийх,
сурагч, багш, ажилтнуудын оролцоо, сургалтын агуулга, арга зүй,
хүртээмжтэй байдалд хяналт тавих ажлыг удирдан зохион байгуулах;
• Сургуулийн дотоод ба гадаад орчны эрсдлийн үнэлгээг жил бүр хийж,
үнэлгээнд тусгагдсан эрсдлийн сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээг
зохион байгуулах, хянах;
Хоёр. Сургалтын менежерийн үүрэг, оролцоо
• Хүчирхийлэл, дарамт, үл хайхрах байдалд өртсөний улмаас эсвэл
тодорхойгүй шалтгаанаар сургууль, хичээлээс хоцорсон, завсардсан
эсэхэд үнэлгээ хийх;
• Хүүхдийн боловсролын бичиг баримтыг үндэслэн суралцах түвшин,
анги, хэлбэрийг тодорхойлох;
• Хүүхдийн боловсролын баримт бичгийг хянах, зөрчлийг арилгах,
нөхөн олгох
• Сургуульд ойр байршилтай түр хамгаалах байрнаас түр шилжин
суралцаж буй суралцагчийн суралцах түвшин, ангийг тодорхойлж,
суралцах боломжоор хангах;
• Сургуулийн харьяа орон нутагт амьдардаг хэдий ч хүчирхийлэлд
өртсөний улмаас сургуульд огт суугаагүй буюу сургууль завсардсан
хүүхдэд “Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр
сургалт зохион байгуулах журам”-ын дагуу боловсрол нөхөн олгох
сургалтыг зохион байгуулах
14