Page 16 - Gandan book
P. 16
Нийслэлийн Ерөнхий Боловсролын 112 дугаар сургууль Эцэг эхийн гарын авлага 2023-2024
ДӨРӨВ. СУРАГЧДЫН ЗӨВЛӨЛИЙН ТУХАЙ
Сурагчдын зөвлөл нь сургуулийн сурагчдын төлөөллөөс бүрдсэн тэдний эрх
ашгийг хамгаалах зорилготой хүүхдийн өөрөө удирдах байгууллага юм.
Сурагчдын зөвлөл нь сурагчдын эрх ашгийг хамгаалах эрхэм зорилготой
бөгөөд тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн, бие бялдар, нийгэмшил, танин мэдэхүйн
хөгжилд хувь нэмэр оруулах олон талт үйл ажиллагааг зохион байгуулах, шийдвэр
гаргах түвшний хүмүүст сурагчдын дуу хоолойг хүргэх, хүүхдэд ээлтэй сургуулийн
орчин бий болгоход үйл ажиллагаа нь чиглэгдэнэ. Мөн сурагчдад хэрэгтэй мэдээ
мэдээллийг олж авахад туслах, өөрсдийгөө хөгжүүлэх, хамгаалах, санаа бодлоо
илэрхийлэх, гэр бүл, сургууль болон олон нийтийн хүрээнд болон амьдарч байгаа
орчинд өөрсөддөө хамааралтай шийдвэр гаргахад оролцох болон нөлөөллийн
олон төрлийн арга хэмжээг зохион байгуулна.
Сурагчдын зөвлөлийн бүрэлдэхүүн, гишүүдийн тоог тухайн сургуулийн анги,
бүлэг, сурагчдын тоотой уялдуулж шийднэ. Сурагчдын зөвлөлийн гишүүнээр анги
бүрээс нэг сурагчийг ангийн хурлаар хэлэлцэж сонгох бөгөөд протокол хөтлөн
баталгаалжуулна. Гишүүний бүрэн эрхийн хугацаа нэг хичээлийн жил байна.
Сурагчдын зөвлөлийн дарга нь сурагчдын зөвлөлийн гишүүн байх бөгөөд сургуулийн
нийт сурагчдын дунд сонгуулийн компанит аян өрнүүлж, олонхийн санал авсан нэр
дэвшигч 2-3 жилийн хугацаатайгаар томилогдон ажиллана. Сурагчдын зөвлөлийн
хурал нь нээлттэй болон хаалттай хэлбэрээр цахимаар, танхимаар явагдаж болно.
Сурагчдын зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг сургуулийн нийт сурагчдын
хүсэл сонирхол, санал, хэрэгцээнд тулгуурлан боловсруулж, хэрэгжүүлнэ. Үйл
ажиллагааны явц, хэрэгжилт, тайлан нь бүх хүнд нээлттэй, ил тод байна.
Сурагчдын зөвлөлийн гишүүдийн мэдээлэл
Хүснэгт.5 Гишүүдийн мэдээлэл
№ Анги Овог, нэр Хариуцсан чиглэл
1 10а Т.Шишинбаяр СЗ-ийн дарга
2 11а Ү.Ганхөлөг 1-р баг
3 10а Б.Амирлан 1-р баг
4 6а Б.Ананд 1-р баг
5 12а Т.Банзрагч 2-р баг
6 8а М.Отгонхүү 2-р баг
7 9а Б.Билгүүн 2-р баг
8 7а О.Гантөр 2-р баг
16