Page 21 - Gandan book
P. 21

Эцэг эхийн гарын авлага 2023-2024
               ЗУРГАА. ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН
                              ДЭМЖИГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ


               Хүүхдийн хөгжин боловсрох үйлийн тулгын гурван чулуу нь багш, эцэг эх,
            хүүхдийн хамтын ажиллагаа юм. Хүүхдийнхээ суралцах, төлөвших, авьяасыг
            хөгжүүлэхэд  багштай  хамтран  ажиллаж,    сургуулийн  үйл  ажиллагаанд
            тогтмол оролцож, идэвх, санаачлагатай байж, өөрсдийн үүрэг хариуцлагыг
            ухамсарлан идэвхийлэн оролцох хэрэгтэй байдаг.

            Боловсролын  ерөнхий  хуулийн  45  дугаар  зүйлд  тусгасан  эцэг  эх,  асран
            хамгаалагчийн эрх, үүргийг та бүхэнд танилцуулж байна.

        Эрх
            •  Хүүхдийнхээ мэдлэг, чадвар, авьяас, хөгжлийн талаар багш болон
               боловсролын байгууллагаас зөвлөгөө авах, хамтран ажиллах;
            •  Хүүхдийнхээ суралцах, төлөвших, авьяасыг хөгжүүлэх сургалт, үйл
               ажиллагааны үйл явц, үр дүнтэй танилцах;
            •  Ерөнхий боловсролын сургуулийн болон зөвлөлийн үйл ажиллагаанд
               идэвх санаачилгатай, бүтээлчээр оролцох;
            •  Боловсролын байгууллага, багшийн үйл ажиллагааны талаар санал,
               хүсэлт гаргах;
            •  Сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, сургалтын
               хөтөлбөр, түүний хэрэгжилт, сургалтын орчин, шаардлагатай баримт
               бичигтэй танилцах;

        Үүрэг


            •  Хүүхдийн авьяас, чадварыг бага наснаас нь илрүүлэх, дэмжих, хөгжүүлэх,
               эерэгээр  хүмүүжүүлэх,  гэр  бүлийн  орчинд  сурч  хөгжих  таатай  орчин
               нөхцөлийг бүрдүүлэх, багштай хамтран ажиллах;
            •  Гэр бүлийн орчинд хүүхдийг бие даан суралцах арга барил эзэмшихэд
               туслалцаа үзүүлэх, урамшуулан дэмжих;
            •  Хүүхдийн нас, хөгжлийн онцлог, зан төлвийг таньж мэдэх, хүүхдээ ойлгон
               хүндлэх, туслах, хараа хяналтгүй орхихгүй байх;
            •  Сургалтын  хэвийн  үйл  ажиллагааг  хангахтай  холбогдуулан  сургууль,
               багшаас тавьсан холбогдох хууль, дүрэм, журамд нийцсэн шаардлагыг
               биелүүлэх;
            •  Багшийг  өөрийг  нь  болон  багшийн  нэр  хүндийг  гутаан  доромжлохгүй
               байх, хүндэтгэлтэй хандах, соёлтой харьцах;
            •  Хүүхдийнхээ хөгжил, төлөвшил, эрүүл мэнд, аюулгүй байдалд байнгын
               анхаарал тавих, сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичиг, дүрэмт хувцсаар
               хангах;
            •  Ерөнхий  боловсролын  сургуулиас  зохион  байгуулах  үйл  ажиллагаанд
               оролцох,  байгууллагын  өөрийн  удирдлага,  багш,  суралцагчийн  болон
               эцэг,  эх,  асран  хамгаалагчийн  төлөөллийн  байгууллагатай  хамтран
               ажиллах, дэмжин туслах;

 20                                                                                            21
   16   17   18   19   20   21   22   23   24   25   26