Page 19 - Gandan book
P. 19

Эцэг эхийн гарын авлага 2023-2024
                   ТАВ. СУРАЛЦАГЧДЫН ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ


        Үндэслэл:

               Нийслэлийн ерөнхий боловсролын төрөлжсөн сургалттай 112-р сургууль
            нь үндэсний сургалтын хөтөлбөр болон гүн ухааны хөтөлбөрүүдийг амжилттай
            хэрэгжүүлэхийн тулд оролцоог хангаж, хамтын хариуцлагатай байх үүднээс
            сургалтын  үйл  ажиллагаандаа  эрдэм  номд  суралцагч  хэн  бүхний  дагж
            мөрдөх хэм хэмжээ, шаардлагуудыг нэвтрүүлж, хөтөлбөрийн хэрэгжилтийг
            дэмжсэн менежмент зохион байгуулалт хийх  хэрэгцээ, шаардлага тулгарч
            байна.
        Зорилго:

               Сургуулиудын дотор өрнөж буй зүйлд тэдний гадна болж буй дижитал
            технологийн  хөгжил,  мэдээллийн  хүртээмжтэй  байдал,  глобалчлал,  тэгш
            байдал, хариуцлага гэсэн таван гол хандлага нь сургууль төдийгүй дэлхий
            ертөнцийг  илүү  гүнзгий  өөрчилж  байна.  Иймээс  бүх  суралцагчдынхаа
            машид  сайтар  сурах  боломжийг  хөгжүүлж  эерэг  хандлагатай  (сэтгэлийн
            боловсролтой),  хариуцлагатай  (жаяг  дүлба,  сахилга  баттай),  явдал  мөр
            сайтай  амрилангүй  бөгөөд  урсгал  дөлгөөн,  бодь  сэтгэлийн  бат  үндэстэй
            болгоход энэхүү журмын үндсэн зорилго оршино.

               Сурагч  нь  сонсох  (сурах),  санах  (эрэгцүүлэх),  бясалгах  (дадуулах)
            гурваар  ном  эрдэмд  шамдан  суралцах  бөгөөд  сургуулийн  өдөр  тутмын
            үйл  ажиллагаанд  оролцохдоо  суралцагч  нь  дараах  зөрчлүүдийг  гаргасан
            тохиолдолд хариуцлага тооцно.


          Хийж болохгүй зүйлс                                 Тайлбар

         Сэтгэлээр үйлдэх            •   Бусдын  эдэлж,  хэрэглэж  байгаа  эд  зүйлсийг  уур,  мунхаг,
                                         шуналын  аль  нэгийн  үүднээс  өөрийн  болгох  хүслийг
          •   Хомхой сэтгэл              агуулах, оролдлого эрэхийг хомхой сэтгэл гэнэ.
          •   Хорлох сэтгэл          •   Өөрт  гэм  хор  хүргэсэн,  хорсол  занал,  зэвүү  дургүйцлийг
          •   Буруу үзэл                 төрүүлсэн  бусдыг  зодох  цохих,  алах  хөнөөхийг  бодох,  эд
                                         хөрөнгө,  эрүүл  мэнд  нь  доройтохыг  хүсэх,  энэ  санаагаа
                                         гүйцэлдүүлэх аргыг сэдэхийг хорлох сэтгэл гэнэ.
                                     •   Оршиж  байгаа  юмсыг  гүтгэн  үгүйсгэж  байгаа  үзэл  болно.
                                         Буян  нүгэл,  хойд  урьд  нас  болон  бурхан  байхгүй  хэмээн
                                         үгүйсгэгч үзлүүд багтана.
         Биеэр үйлдэх                •   Өглөө  хичээл  эхлэх  цаг  болон  хичээлийн  завсарлагааны
                                         дараа хичээлдээ хоцрохгүй орсон байна. Мөн хичээл таслах,
          •   Хоцрох, таслах             хичээлээс гадуурх сургалтын ажлыг таслаж болохгүй.
          •   Гэрийн даалгавар       •   Багшийн өгсөн гэрийн даалгавар болон хичээл, сургалтын
              хийхгүй байх               үед өгөгдсөн даалгаварыг хийж гүйцэтгэнэ.
          •   Номын хувцас, лам      •   Номын хувцас (шавь хувцас), лам дээл, дүрэм хувцасыг зөв
              дээл өмсөөгүй байх         зохистой өмсөнө.
          •   Биеэр буруу үйлдэл     •   Сургуулийн орчин, дотуур байр болон цахим орчинд өөрийн
              хийхгүй байх               биеийг зөв авч явна.
          •   Гар утасны хэт их      •   Гар утасыг хичээл сургалтын үеэр огт хэрэглэхгүй, багшийн
              хэрэглээтэй байх           зөвшөөрлын дагуу хэрэглэнэ.

 18                                                                                            19
   14   15   16   17   18   19   20   21   22   23   24