Page 22 - Gandan book
P. 22

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 112 дугаар сургууль                                                                                                                  Эцэг эхийн гарын авлага 2023-2024
               Хүүхэд өсгөж, хүмүүжүүлэхэд нэг талаараа олон хэцүү даваа, сорилтыг
            туулах шаардлагатай байдаг боловч нөгөө талаараа маш сонирхолтой аялал
            байдаг билээ. Энэхүү аяллыг илүү үр дүнтэй байлгахын тулд хүүхдийнхээ
            сэтгэл зүйн үндсэн зарчмыг ойлгох нь тэдэнтэй эерэг харилцаа бий болгоход
            чухал ач холбогдолтой юм. Ингээд та бүхэнд хүүхдээ зөв, эерэг хүмүүжилтэй
            болгон өсгөхөд хэрэг болох эерэг болон хортой аргуудыг танилцуулья. Эерэг
            аргуудыг  хэрхэн  ашиглах  тухай  болон  хортой  аргуудаар  хүмүүжүүлбэл
            хүүхдийн ирээдүйд ямар нөлөө үзүүлж болох талаар тайлбарлан оруулав.




        ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЭЕРЭГ 10 АРГА:

            1.  Уурлахын оронд учирлах

                   Уурласан үедээ юу ч битгий хэл, хий, түр завсарлага ав. Ямар нэгэн
                   бэрхшээл, хэцүү зүйл тохиолдоход хүүхдээ бэлдэх, түүнд үйл явцын
                   эцэст юу болж магадгүйг, тэр байдлыг даван туулж болох тухай хэлж
                   сургах;

                   Уур уцаараа хянах, биеэ барих, хүүхдээ зодохоос татгалзах;

            2. Алдааг нь биш, ахицыг нь үнэлэх

                   Хүүхдээ амжилт гаргахад нь дэмжих;

                   Хүүхдээ алдаанаас нь суралцах боломж олгох;

                   Хүүхдийнхээ  алдааг  хэт  дөвийлгөн  сүр  бадруулбал  “Танд  үнэнээ
                   хэлэхээ болино” гэдгийг анхаарах;

            3. Үлгэж биш үнэрлэх

                   Хүүхдээ хэт бөөцийлж, энхрийлж, нялхруулалгүй, насанд нь тохирсон
                   үүрэг хариуцлага хүлээлгэх;

                   Ямар ч тохиолдолд хүүхэддээ хайртай, итгэдэг гэдгээ илэрхийлэх;

            4. Үглэж биш үлгэрлэх
                   Хүүхэддээ зөв сайн үлгэр дуурайлал үзүүлэх, удирдан чиглүүлэх;


                   Хүүхэд  гаргасан  алдаагаа  засах  арга  олох,  суралцахад  нь  туслах
                   дэмжих, урамшуулах, батлах;

            5. Хүүхдээ анхааралтай сонсох

                   Өөрийн  санаа  бодлоо  хүүхэддээ  тайлбарлан  өгөх,  түүний  санаа
                   бодлыг сонсох;

                   Хүүхдийн аливаад гаргаж буй хандлага, хийж байгаа зүйл нь бусад
                   хүнд хэрхэн нөлөөлж болохыг ойлгуулах;

        22
   17   18   19   20   21   22   23   24   25   26