Page 24 - Gandan book
P. 24
Нийслэлийн Ерөнхий Боловсролын 112 дугаар сургууль Эцэг эхийн гарын авлага 2023-2024
ХОРТОЙ 10 АРГА
1. Зодох шийтшэх. Чих нь дуулгаваргүй болж, алгадхаас нааш үгэнд үл
орно. Өөрийгөө захирах, хариуцлага хүлээх чадваргүй болно.
2. Албадах. Хүчээр түрий барихыг зөвшөөрч, зөвхөн бусдын амыг харна.
3. Зандрах. Чанга дуундаа хүч оруулан элэгсэг дотно үгийг мартана.
4. Хөндий байх. Өнчдөх мэтээр ганцаардаж, элэгсэг дотно харилцаа,
зөвлөн дэмжих харилцааны амт шимтийг эс мэднэ.
5. Хэт бөөцийлөх. Бие даах чадваргүй, эрхийн тэнэгт автаж, бэлэнчлэх,
идэвх санаачлагагүй нэгэн болно.
6. Үглэх. Чих нь ёроолгүй сав үгийн тансаг, нарийн утгыг үл ухааран, үнэ
цэнийг нь үл тооно.
7. Номчирхон дүрэмдэх. Хүүхэдтэй насан хүрэгч шиг хандаж, ёс журам,
дүрэм журмыг хатуу баримтлахыг төгс төгөлдөр байхыг шаардан номлох
8. Хахуулдах хортой. “Амьдрал мөнгөн дээр тогтдог” гэсэн ойлголтыг
төлөвшүүлсэн, урамшуулах аргыг хэтрүүлсэн хандлага бөгөөд хүүхдийг
бүх зүйлийг шан харамжаар шийддэг, бэлэнчлэх сэтгэлгээтэй, хувиа
хичээсэн болгодог байна.
9. Дуулгавар шаардах. Хатуу гараар барьж хүмүүжүүлж, хэт хориг саад
тавьж, өөрт нь сонголт өгөхгүйгээр заавал биелүүлэхийг шаардах
10. Өөлөх. Хүүхэд аливаа зүйлсийн зөвхөн сөрөг талыг харахдаа гярхай
болж, гэгээлэг талыг харах өнцөг нь бүдгэрнэ. Өөнтөгч нэгэн болно.
Дээрх аргуудыг та бүхэн хүүхэдтэйгээ харилцах явцдаа хэрэгжүүлсэнээр
хүүхэдтэйгээ илүү ойлголцож, илүү дотно дулаан харилцаа үүсгэх боломжтой.
Долоо хоногт нэг удаа
хүүхдэдтэйгээ тусгайлан чанартай
цагийг өнгөрүүлж, түүнийг сонсох 20
минутыг гаргаж хэвшээрэй.
Та бидний хамтын ажиллагаа эрдэм мэдлэгтэй, эерэг зан үйлтэй,
энэрэнгүй сэтгэлтэй, хүнлэг ёс суртахуунтай, олон талт чадамжтай
нийгмийн оюун санааны үнэт зүйлийг бүтээгч төгсөгчдийг бэлтгэнэ
гэдэгт итгэж байна.
24