Page 30 - 01 Орчлонгийн үүсэл
P. 30
ба антилептонууд, мезон, фотонууд) үүсэх бололцоог олгож сансрын
туяаны бороо үүсгэж, том хэмжээний орчинд биежих үйл явц болж
байгаагийн жишээ юм.
12-р зураг. Электрон позитронтой, протон антипротонтой ба
нейтрон антинейтронтой аннигиляцид орж гамма фотонууд
цацаргадаг.
Тэгвэл газар дээрх бөөмсийн хурдасгуур дээр бөөм биетээр
үүсдэг. Жишээлбэл устөрөгчөөр дүүргэсэн камер дотор хурдасгасан
протоныг тусгахад тэр протон протонтой мөргөлдөөд өөрийнхөө
кинетик энергийг нейтрон, антипротон ба мезон болгон хувиргадаг.
Түүний урвал р+р^>р+р+п + р +п'. Энэ үед цахилгаан цэнэг
(++=++0-+) ба барионы цэнэг (++=+++-0) хадгалагдаж байна.
Бодис бол эгэл боомсийн бүлэглэл
Бодис бол электрон, нейтрон ба протоны олонлогийн нэгдэл мөн.
Эдгээрт эмх журам тогтоох албагүй. Тэд бие биенээсээ үл хамааран
чөлөөтэй, “өөрийн аюул ба эрсдэл”-ийг хүлээн хөдөлдөг. Жишээлбэл,
Орчлон үүсэхэд халуун хайлмаг, нягт бодис зөвхөн эгэл бөөмсөөс
тогтож байсан. Тэгвэл, нам температур, бага нягттай үед бөөмс энгийн
системийг, өөрөөр хэлбэл цөм, атом, молекул ба кристалл гэх мэт
системийг үүсгэх хандлагатай байдаг.
Эгэл бөөмс энгийн систем рүү шилжих нь бөөмс хоорондох
цөмийн болон цахилгаан хүчний харилцан үйлчлэлийн үр дүн юм.
Энэ хүчнүүд үргэлж тэнд бий. Прогон ба нейтрон цөмийн хүчээр
хангагддаг бол протон ба электрон цахилгааныхаар. Бодис доторх
эгэл хэсгүүдийн хоорондох хүчний үйлчлэл нь тэдгээрийн хоорондох
зай ба бодисын нягтаар нөхцөлдөх боловч бодис дахь бөөмсийн хурд,
түүний температураас хамаарна. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн бодисын
ажиглагдаж байгаа шинж чанар түүний нягт ба температураас хамаарах
болно.
Бодисыг халаах. Бодисыг халаах гэдэг түүний бөөмсийн
кинетик энергийг өсгөж байгаа юм. Хэрвээ бид цасан ширхэг буюу
29